Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: ЗорилгоЗагвар

Living Changed: Purpose

5-с 1 дахь өдөр

Зорилгын төлөө бүтээгдсэн



Бидний хүн нэг бүр тодорхой зорилгын төлөө энэ ертөнцөд ирсэн. Хэдийгээр бид үүнийг хараахан мэдээгүй ч юм уу, эсвэл тодорхой ойлголтгүй байсан ч, Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу чуулганы өсөлтөд хэрэглэхийн тулд, хүн нэг бүрийг онцгой бэлэг авьяасуудын гайхалтай өвөрмөц зохилдлоготойгоор бүтээсэн. Бурхан бидний зүрх сэтгэлд нууцыг тайлах түлхүүрийг суулгасан бөгөөд Ариун Сүнсээр дамжуулан өөрсдийн зорилгоо олж илрүүлэхэд чиглүүлдэг нь талархууштай юм.



Хүүхдүүдийн адил, бидэнд ч томоохон төсөөлөн бодох уран сэтгэмж байдаг. Бид өөрсдийгөө юу ч байсан хийх чадвартай гэж үзээд, өөрсдийн бүхэл бүтэн ертөнцийг болон зан чанаруудыг бий болгодог. Тэнгэрээр л хязгаарлагддаг! Бид юунаас айх ёстойгоо болон чи чадахгүй гэж хэлүүлж сураагүй байдаг. Бид нийгэмд эзлэх байр суурийн талаар санаа зовох болон амьдралын хатуу ширүүн бодит байдалд хараахан баригдаагүй байдаг. Бид хэн нэгэн гэдэгтээ итгэлтэй, мөн мөрөөдлөө биелүүлэх эрх чөлөөтэй байдаг.



Би хашааныхаа урд талд супер баатрын хос унтлагын хувцастай тоглож байснаа санадаг юм. Би дэлхийг аюулаас аварсан Wonder Woman байсан! Би үүдний довжоон дээрээ гараа ташаан дээрээ тулан зогсож, асуудлын эхний шинж тэмдэг илэрмэгц, аврахаар үсрэн ордог байв. Өдөржин тоглосон ч би үүнээс залхдаггүй байж билээ.



Хөгшрөөд, яагаад би бага байхдаа ийм хүсэл тэмүүлэлтэй байсан юм бол доо гэж гайхдаг байсан. Хүүхэд байхаасаа л, сул дорой тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсдэг байсан нь тодорхой байсан. Пастор хүний хувьд, би өнөөдөр яг үүнийг л хийх ёстой байдаг. Би хүмүүсийг тамын хаалганаас аврахын тулд тэднийг Аврагч уруу нь хөтөлж, уйгагүй ажилладаг. Бурхан намайг хүмүүсийг аврахад туслахын тулд энэ ертөнцөд ирүүлсэн гэдгийг би мэддэг. Тэрээр анхнаасаа л миний дотор тэр хүслийг суулгасан юм.



Магадгүй та шилдэг баатар болохыг хүсээгүй байх л даа. Үүний оронд таны унтах цаг болох үед хүүхэлдэйнүүдээрээ ч юм уу, эсвэл чихмэл амьтдын анги байгуулсан байж болох юм. Магадгүй та өвчтэй хүмүүсийг эдгээж, мэдээ мэдээлэх, эсвэл шинэ ертөнцтэй танилцаж байгаа мэт тоглож байсан байх. Хүүхэд байхдаа мөрөөдөж байсан ямар ч мөрөөдөл санамсаргүй байдлаар таны зүрх сэтгэлд байгаагүй. Бурхан тэднийг нэгэн зорилгын үүднээс л бий болгосон. Хэдийгээр ертөнц тэднийг зүгээр л төсөөлөл гэж сарниулахыг оролдож байсан ч, Тэрээр таныг хэн нэгэн байхаар нандигнан бүтээсэн, тэдгээр нь байсаар л байна.



Хэрэв та Бурханы танд зориулсан зорилгын талаар эргэлзэж байвал мөрөөдөж байсан зүйлээ хараарай. Таныг уйлуулж, зүрх сэтгэлийн тань утсыг хөндөж, галыг асааж, зөв юмны төлөө уурлахад хүргэж байсан зүйлсийн талаар бодоод үзээрэй. Тэрээр эдгээр зүйлсийг таны дотор суулгаж, зөвхөн та л тэр зорилгыг биелүүлж чадах онцгой байдлаар таныг бүтээсэн байдаг юм. 



Бурхан минь, намайг тодорхой зорилгын төлөө бүтээсэнд баярлалаа. Надад итгэж, амьдралд минь Таны дуудсан дуудлагыг биелүүлэхэд яг хэрэгтэй зүйлийг өгсөнд талархъя. Таны зүрх сэтгэлд минь суулгаж өгсөн итгэл найдвар, тэвчээр, хүсэл зорилгыг илчилж, Таны Хаанчлалын төлөө хэрхэн ашиглахыг надад тодорхой харуулаач. Хэлэх, хийх бүх зүйлээрээ Таныг алдаршуулахын тулд, Таны хүслийн дагуу амьдрахад минь туслаач. Есүсийн нандин нэрээр, амен.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Purpose

Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та тө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Changed Women’s Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна