Төлөвлөгөөний мэдээлэл

Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 7 дахь өдөр

Ая тухыг минь алдагдуулаач



Бид юуны төлөө залбирах нь чухал байдаг. Гэвч энэ нь чухал байгаад зогсохгүй, бидний дотрыг илчилдэг юм. 



Ихэнх хүмүүсийн төсөөллөөс ч илүүтэйгээр залбирлын агуулга нь тухайн хүний хэн болохыг бас Бурхантай харилцах харилцааг илэрхийлж байдаг. Юуны төлөө залбирч буй нь Бурханд хэр итгэдэг болохын тусгал юм. Таны залбирлын ихэнх нь "өөрийнхөө" төлөө эсвэл "таны хувьд юу чухал болох" талаар байх юм бол зүрхнийхээ гүнд Бурхан таны төлөө л оршдог гэж итгэдэг болохыг залбирлын тань агуулга харуулдаг.



Тэгэхээр хэдэн хормыг гарган залбиралдаа хөндлөнгийн хяналт шалгалтыг хийгээрэй. Амьдралынхаа туршид биш, дөнгөж өнгөрсөн долоо хоногт, саяхан залбирсан бүхий л зүйлсийнхээ талаар бод. Өнгөрсөн долоо хоногт Бурханаас гуйсан бүхий л зүйлсээ дэвтэр эсвэл утсан дээрээ тэмдэглэл болгон жагсааж бич. Хэдэн хормыг зарцуулан энэ талаар бод. Та санаж байна уу? Та юуны төлөө залбирсан бэ? Бурханаас юуг хийж өгөөч гэж гуйсан бэ? 



Харин одоо шударгаар хариулаарай. Өнгөрсөн долоо хоногт таны залбирал бүрт Бурхан за гэж хариулсан бол дэлхий ертөнцөд ямар өөрчлөлт гарах байсан бол? 



Хэрэв таны залбирал хэвийн, аюулгүй байсан бол магадгүй, таны өдөр сайхан өнгөрч, та хүрэх газартаа аюулгүйгээр хүрч, бяслагтай давхар бургер, шарсан төмс, хийжүүлсэн ундаагаа та тавтай зооглосон байх.



Олон жилийн залбиралдаа би хөндлөнгийн хяналт хийсэнсэн бол үр дүн нь үнэхээр гутармаар байх байсан. Долоо хоногийн туршид миний гуйсан бүхнийг Бурхан биелүүлсэн ч дэлхий ертөнц тийм их өөрчлөгдөхгүй л байх байсан боловуу. Үнэнийг хэлэхэд, зарим долоо хоногт би огт залбирдаггүй байсан. Зарим долоо хоногт, би залбирсан ч бүх залбирал өөрийнхөө төлөө байсан бөгөөд том зургаар нь харах юм бол энэ нь дорвитой өөрчлөлтийг авч ирээгүй болох нь тодорхой.



Миний залбирал хэт аюулгүй байдаг байлаа.



Ертөнцийг Бүтээгч, Хангагчтай харилцах харилцаа надад бий. Хамгийн Дээд Агуу Нэгэн. Альфа ба Омега. Эхэн ба Эцэс. Бүх хүчийг эзэгнэгч, амьд оршигч, бүхнийг мэдэгч Бурхан бол тэнгэрийн улсаас галыг илгээх, өлсгөлөн арслангуудыг амыг таглах, шуурах тэнгисийг намдаах чадвартай. Гэтэл миний гуйсан зүйл бол ердөө л намайг аюулгүй байлган, өдрийг минь сайхан байлгаж өгөөч гэсэн залбирал байсан.



Олон жилийн турш би саад тотгортой учрахыг хэзээ ч хүсдэггүй байв. Харин аюултай залбирлаар илүү их залбирч эхэлсний дараа Бурханы зөөлөн сануулга ихэнхдээ миний өөр дээрээ төвлөрсөн төлөвлөгөөг нурааж, Тэр Өөрийнхөө мөнхийн хүсэл рүү намайг чиглүүлдэг болохыг нь би олж мэдсэн.



Итгэл минь илүү хүчирхэг болсон.



Амьдрал минь илүү баян болсон.



Зүрх минь илүү дүүрэн болсон.



Илүү илэн далангүй залбирч, илүү их зүйлийг эрсдэлд оруулах юм бол юу болох талаар бодож үзээрэй. Бурхан Танд зориулжямар нэгэн зүйл хийх болов уу гэж найдахын оронд, Тэр таны доторюу хийх боломжтой талаар илүү нээлттэй хандвал юу болох бол. Та илүү зоригтой залбирлаар залбирвал юу болох бол? Илүү томоор мөрөөдвөл юу болох бол? Зүрх зоригтой, өөрийгөө үгүйсгэсэн итгэлийг тээн, Есүсийн араас эрсдэлийг тооцоололгүйгээр мөшгөвөл юу болох бол?



Залбирдаг арга замаа өөрчлөх цаг болжээ. Аюулгүй, ая тухтай, таамаглахуйц, залбирахад амархан залбирлаа орхих цаг болжээ. Зүрх зоригтойгоор залбирч, эрсдэлд орж, илүү сайн газар руу хүрэх өөр замыг нээх цаг болжээ. Аюултай залбирлаар залбирч эхлэх цаг болжээ. Ая тухаа орхих цаг болжээ.



Хэрэв та дэлхий дээр үнэхээр л өөрчлөлтийг авч ирэхийг хүсэж байгаа бол тэнгэрийн улсаас ирэх хүч чадал танд хэрэгтэй. Та утга учиртай амьдралыг хүсэж байвал агуу, зоригтой, эрэмгий залбирлаар залбирах цаг болжээ. 



Бурханыг эрж хайн, томоор мөрөөд. Бүтэлгүйтчих вий гэж айх хэрэггүй. Эрсдэл гаргах, найдах, зоримог байх, итгэх цаг болжээ. Таны амьдрал үргэлж аюулгүй мэт санагдахаа болино. Үүнд итгэл шаардлагатай. Харин итгэлгүйгээр Бурханд таалагдах нь боломжгүй зүйл аж.



Та юуг хүлээнэ вэ?



Крейг Грошелийн шинэ ном болох Аюултай залбирал номын талаар илүү ихийг үзнэ үү. 

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Churc...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна