Төлөвлөгөөний мэдээлэл

Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 6 дахь өдөр

Намайг илгээгээч



Би хэдэн арван жил пастор хийж байгаагийн хувьд мянга мянган хүний хамгийн чухал гэсэн залбирлын хүсэлтүүдийг сонсож байсан. Долоо хоног бүр, цуглааны дундуурх үйлчлэл, утасны дуудлага, олон нийтийн харилцааны хэрэгсэл болон манай чуулганы гар утасны аппликэйшнаар дамжуулан хэдэн зуун хүсэлтүүд ирдэг. Долоо хоногийн турш миний хамгийн их сонсдог зүйлийг сонсоод таныг гайхахгүй гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр: “Пастор оо, та миний . . . төлөө залбирч өгч болох уу?”



Бурханы сэнтийн өмнө очин миний мэдэх, хайртай дотнын хүмүүсийнхээ төлөө Түүнийг нигүүлслээ бялхуулж, чиглүүлж, хангаж, үйлдэж, гайхамшгийг үйлдээч хэмээн гуйх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж би боддог. Долоо хоног бүр, Бурхан хайртай хүнийг нь хорт хавдраас эдгээхийн төлөө, хөрш нь ажилтай болохын төлөө эсвэл харилцаа нь хэцүү байдалд байгаа гэрлэлтээ сэргээхийн төлөө залбирч өгөхийг хэн нэгэн надаас хүсдэг. Оюутан сурагчдын хувьд тэд төгсөөд хүссэн коллеждоо орох, коллежийн төлбөрөө төлөх эсвэл эцэг эхийнхээ салалтаас мэдэрч буй зовлон шаналлыг үгүй болгохын төлөө залбирч өгөхийг хүсдэг. Зарим хүмүүс ханийнхаа төлөө залбируулдаг. Харин зарим нь түүнийг өвтгөсөн, гомдоосон хүмүүсийг уучлахын төлөө залбируулдаг. 



Хүмүүсийн залбирлын сэдвүүд хэдий харилцан адилгүй байдаг ч тэд Бурханаас өөрт нь эсвэл хайртай хүндээ зориулж ямар нэгэн зүйл хийж өгөхийг гуйдаг. Бурхан минь, надад туслаач. Бурхан минь, миний хайртай хүнд туслаач. Эзэн минь, надад .... хэрэгтэй байна. Аав аа, Та ...-ж өгч болох уу?



Бурхан минь, миний төлөө ... хийгээч.



Намайг сонсооч...бид заавал ингэж залбирах хэрэгтэй. Бид үргэлж Бурханы оршихуйг урьж, Түүний хүч, Түүний амар тайван бидний амьдралд орж ирэхийг гуйн залбирч байх ёстой. Бидний төлөө гайхамшгуудыг үйлдэхийг Бурханаас гуйх хэрэгтэй. Бид хайртай хүмүүсээ өргөн босгож, Бурхан тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг сануулж байх ёстой. Бид бүх хэрэгцээгээ хангуулахын тулд Их Эзэнийг хайх ёстой.



Гэхдээ бид зөвхөн эдгээрээр хязгаарлагддаггүй байх ёстой.



Бурханаас зөвхөн бидний төлөө, бидний хэрэгцээний төлөө ямар нэгэн зүйл хийгээсэй гэж хүсэхийн оронд бид өөрсдийгөө үгүйсгэн даруусгаж, тэнгэрлэг Эцэгтээ хандсан илүү аюултай залбирал хийж байвал ямар вэ?



Хэрэв бид магадгүй хамгийн аюултай залбирал хийвэл яах бол?



“Намайг илгээгээч, Эзээн. Намайг ашиглаач.”



Исаиа Бурханд хэзээ ч ашиглагдаж болохоор нэгэн залбирлыг үйлдсэн байдаг. Хуучин Гэрээний эш үзүүлэгч тэрээр Ариун Нэгэнтэй уулзаад Бурхан түүнээс асуусан талаар давтан хэлэхдээ, “Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?” (Исаиа 6:8а) Юуг нь ч мэдэхгүйгээр, хэзээ хаашаа гэдгийг ч мэдэхгүйгээр, энэхүү гайхалтай, амьдралаа тэр чигээр нь өөрчилсөн залбирлыг Исаиа үйлдсэн: “Би энд байна. Намайг илгээгээч!” (Исаиа 6:8б).



Исаиа Эзэнээс дэлгэрүүлж, илүү лавшруулж асуугаагүйг та анзаараарай. Тэр Эзэн минь би хаашаа явах вэ гэж асуугаагүй. Эсвэл хэзээ вэ ч гэж асуугаагүй. Юу болох вэ ч гэж асуугаагүй. Чухамдаа энэ л түүний залбирлыг хамгийн аюултай болгож байгаа юм. “Бурхан, намайг илгээгээч. Намайг ашиглаач. Би юу гэдгийг нь дэлгэрүүлж асуухгүй. Надад ямар ашигтай байх талаар би мэдэх хэрэггүй. Эсвэл энэ нь амархан байх болно. Эсвэл надад таалагдах юм бол би хийе гээгүй. Та хэн бэ гэдгээс болж—миний Бурхан, миний Хаан, миний Аврагч—би Танд итгэж байна. Учир нь Та дэлхий ертөнцийг захирагч Эзэн тул, би өөрийн амьдралын бүхий л хэсгийг Танд даатгаж байна. Миний оюун ухаан, миний нүд, ам, чих, зүрх, гар хөлийг минь Та Өөрийн хүслийн дагуу чиглүүлэн залаач. Би Танд итгэж байна. Бурхан, би Танд за гэж хэлнэ. Тэгэхээр одоо ямар асуулт байна вэ?”



Та ингэж залбирвал яах бол гээд төсөөлөөд үз дээ. Та аюулгүй, нэгэн хэвийн залбирлаас залхаж байна уу? Та ямар ч хэрэгцээгүй зүйлсийн төлөө хичээн амьдрахаас залхаж байна уу? Та хагас дутуу итгэлтэй, бүлээн Христитгэлтэн байхаас залхаж байна уу? Тийм бол та аюултай залбирлаар залбираарай.



Би энд байна, Эзэн минь.



Намайг илгээгээч.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Churc...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна