Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх ньЗагвар

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

5-с 4 дахь өдөр

Бодлоо төвлөрүүл 



Бид бодлоо зөв зүйлээр дүүргэх үед буруу нь орших зай байхгүй болно. — Жойс Майер 



Бодлоо шалгах, бодлоо олзолж авахад суралцах нь оюун ухааны тэмцлийн маш том хэсэг юм. Иймээс бид байнгын дадлага хийснээр эдгээрт суралцаж, бодлоо хянаж чаддаг болно. 



Гэхдээ дараа нь хариу үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү идэвх санаачлагатай байхыг сонгох үед юу болох вэ? Мэдээж олзолж авах, шалгах ёстой бодлууд байсаар л байх болно. Учир нь бид төгс төгөлдөр биш юм. Гэсэн хэдий ч бид Колоссай 3:2-т бичигдсэн "Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз." хэмээх Паулын хэлсэн үгийг дагахаар сонгож болно. Оюун бодолдоо “дээгүүрх зүйлсийг” эрмэлзсэнээр бидний шалгах, олзолж авах хэрэгтэй бодлууд багасна.



Бид оюун бодлоо төвлөрүүлэхдээ ямар нэгэн зүйлийг эрэлхийлж, оюун ухаанаа тодорхой зүйл рүү чиглүүлдэг. Энэ эшлэлд биднийг газар дээрх зүйлсийг эрмэлзэж болохгүй гэж хэлжээ. Эдгээр газар дээрх зүйлс нь ихэвчлэн бидний бодлыг Бурханы хамгийн сайнаас сарниулах шалтгаан болдог. 



Бид олон зүйл хяналтаас гарахыг өдөр бүр хардаг. Гэсэн ч бид ихэнхээс нь урьдчилан сэргийлж чадна. Бид нүднийхээ өмнө юу байлгаж байгаа нь маш том асуудал юм. Хэрэв танд хэтэрхий олон сөрөг бодлууд байгааг мэдэрвэл, тэдгээрийн шалтгаан нь юу байж болох вэ? Энэ нь зурагт, сошиал медиа, эсвэл мэдээ байна уу? Өдөр бүр үзэж байгаа зүйлдээ дүн шинжилгээ хийх нь ухаалаг хэрэг бөгөөд юуг багасгах эсвэл бүр хасах нь сайн зүйл болохыг үзүүлээч хэмээн Бурханаас гуй. 



Бид нүднийхээ өмнө юу байлгаж, чихээрээ юу хүлээж авч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Бидний сонсож байгаа зүйлс нь харж байгаа зүйлстэй адил хэмжээгээр бодолд нөлөөлдөг. Таны сөрөг бодлууд ямар төрлийн хөгжим, ном, подкаст зэргээс шалтгаалж байгаад анхаарал хандуулж байсан уу? Таныг босгон байгуулж, эрүүл бодол бий болгоход тусалдаг, үгүй болголгүйгээр, хэвээр нь үлдээх зүйлс байна уу? 



Сөрөг бодлуудыг бий болгодог зүйлсэд анхаарал хандуулж, хараагаа төвлөрүүлэхийн оронд бидний өмнөө байлгахаар сонгосон зүйлдээ санаачлагатай хандацгаая. Бид Бурханд тааламжтай зүйлсийг сонгож, зүрхээ цэвэр байлгах үед шалгах, олзлох хэрэгтэй бодлууд бага байх болно. 



Эргэцүүлэхүй




  • Таны тэмцэл ямар байх хандлагатай байна вэ? Та юу харж эсвэл юу сонсож байна вэ?

  • Ердийн үед үздэг эсвэл сонсдог зүйлээс хасах шаардлагатай хамгийн том зүйлийг жагсаан бич. Энэ нь юу болохыг та аль хэдийн мэдэж байж ч болох юм. Үүнээс 21 хоногийн турш хол байсны дараа таны бодол санааны амьдралд ямар өөрчлөлт бий болохыг хараарай.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

Тархинд байгаа бодлоо хянах чадваргүй юм шиг мэдрэмж танд төрдөг үү? Бидний ихэнх нь үгүйсгэсэн, санаа зовсон, сөрөг бодолтойгоо тэмцэлддэг. Энэхүү 5 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан бид хэрхэн оюун санаагаа шинэч...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна