Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх ньЗагвар

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

5-с 1 дахь өдөр

Оюун санааны сэргээн босголт


Бидний бодлууд амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай та магадгүй сонсож байсан байх. Теологич, удирдагч, зохиолч, хувь хүний хөгжлийн мэргэжилтэн, компанийн захирал нар амьдрал ба улс төрийн талаар өөр өөр үзэл санаатай байдаг ч ихэнх нь бидний бодол маш чухал бөгөөд амьдралын замд биеллээ олдог гэдэгтэй санал нэгддэг. Зарим нэг алдартай эшлэлүүдийг харъя:


  • “Та чадна гэж бодвол таны зөв та чадна, та чадахгүй гэж бодвол таны зөв та чадахгүй.” — Хэнри Форд 
  • “Чадна гэдэгтээ итгэвэл, та замынхаа хагаст аль хэдийн хүрсэн.” — Тэдди Рузвельт
  • “Таны амьдралын аз жаргалыг бодлын чанар тань тодорхойлно.” — Маркус Аурелиус 
  • “Бидний бодлууд биднийг бүтээдэг.” — Дейл Карнеги 

Ром номын 12-р бүлгийн эхэнд “энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун!” гэж Элч Паул биднийг уриалдаг. Шинэтгэл гэдэг үг нь anakainōsis гэх Грек үг бөгөөд сэргээн босголт гэсэн утгатай. Иймд энэ эшлэлийн дагуу, оюун санаа сэргээн босгогдох үед бидэнд өөрчлөлт бий болно.  


Хэн нэгэн гэрээ эсвэл бизнесээ өөрчлөхийг хүсэх үед сэргээн босголт бий болдог гэдгийг бид мэднэ. Энэ нь магадгүй зарим зүйл нурсан, эвдэрсэн эсвэл зүгээр л шинэчлэгдэх хэрэгцээтэй болсон учраас шаардлагатай байж болно. Оюун санааны сэргээн босголт бол үүнтэй адилхан.


Таны оюун бодолд ямар сэргээн босголт хэрэгтэй байна вэ? 


Олон жилийн турш бодсоор байгаа нурсан, эвдэрсэн бодлууд дээрээ та магадгүй одоог хүртэл төвлөрч байж болох юм. Хүүхэд насанд тань хэн нэгний хэлсэн зүйл таны оюун санаанд хуучирсан бичлэг болж тоглогдсоор байх боломжтой. Та өөрийгөө байнга гомдоллож байгааг олж хардаг уу? Амьдралынхаа буруу явсан зүйлдээ амархан хүлэгдээд байдаг уу? Та бусдын амьдрал таныхаас дээр байхыг хараад атаархаж, жөтөөрхдөг үү? Та өөрийгөө хэрхэн байгааг хараад гутарч, сүйрсэн байгаа мэт санагддаг уу? 


Бид амьдралдаа үргэлж эерэг үзэл бодолтой байдаг ч бай эсвэл санаа зовоосон зүйлстэй өдөр бүр тэмцэлддэг ч бай бодол төрөх мөчид үүнийг чиглүүлэх чиглүүлэг хүн бүрд хэрэгтэй болдог. Хүсээгүй бодол толгойд орж ирэх үед үүнийг бид буруу эсвэл муу зүйл гэж ойлгодог. Үнэндээ энэ нь сөрөг бодол юм. 


Бидний бодлын ихэнх нь үнэ цэнэгүй юм шиг харагдаж болох ч чухамдаа тийм биш. Дийлэнх бодлууд сөрөг тал руу чиглэж байхад зарим нь бусдад сайнаар нөлөөлөх ер бусын бодлууд байдаг. Иймээс бид өөрчлөлт хэрэгтэй бодол санаа бүрийг өөрчилж чадахгүй нь үнэн боловч бодлуудаа тунгааж үзээд сөрөг бодлоо өөрчлөх оролдлого хийж чадна. 


Дараагийн 4 өдөрт бид хэрхэн бодлоо нягтлах, сөрөг бодлуудаа олзлох, Есүс дээр бодол санаагаа төвлөрүүлэхэд суралцах төдийгүй эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах болно.


Эргэцүүлэхүй


  • Өөртөө төрдөг хамгийн нийтлэг бодлуудаа нягталж үз. Эдгээр нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? 
  • Бодол санааны тань аль хэсэгт сэргээн босголт шаардлагатай байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

Тархинд байгаа бодлоо хянах чадваргүй юм шиг мэдрэмж танд төрдөг үү? Бидний ихэнх нь үгүйсгэсэн, санаа зовсон, сөрөг бодолтойгоо тэмцэлддэг. Энэхүү 5 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан бид хэрхэн оюун санаагаа шинэч...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна