Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх ньЗагвар

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

5-с 2 дахь өдөр

Бодлоо шалга 



Бодлын тойрогт хадгалагдсан бодлууд таны амьдралын чиглэлийг тодорхойлдог. — Стивен Фуртик 



Өдөр бүр бидний тархинд маш олон бодол орж ирдэг. Бид өдөрт дунджаар 60000-80000 бодол боддог гэж олон шинжээчид баталдаг. Энэ нь дунджаар цаг тутамд 2500-3000 бодол гэсэн үг юм. Гайхмаар биш байна гэж үү?



Хэрвээ бидний бодлууд бүгд сайн байсан бол гайхалтай байхсан. Гэхдээ олонх нь сөрөг, хортой байдаг. Сайн мэдээ нь гэвэл бодлоо шалгахад туслах чиглүүлэгч бидэнд байгаа. Филиппой 4:8 бол ямар нэг зүйлийн талаар бодох ёстой эсэх талаарх гайхалтай сорил юм. Энэ эшлэл бидэнд юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаах тухай өгүүлдэг. Үүнийг үг бүрээр нь авч үзье.



Юу нь үнэн

Эдгээр бодлууд үнэн үү? гэсэн асуулт нь бидний өөрсдөөсөө асууж үзэх хамгийн чухал асуултуудын нэг юм. Бодлууд үргэлж үнэн байдаггүй. Бид юу нь жинхэнэ, бодит, Бурханы үгтэй нийцэж байна вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй.



Юу нь хүндэтгэлтэй

Бид Бурханы хүүхдүүд учраас хамгийн дээд зэрэглэлд оршдог. Бодлууд маань дээдсийнхэн шиг мөн хаан хүнийх шиг байх ёстой. Гэхдээ энэ нь ихэмсэг байх бус харин өөрийгөө бодох ёстойгоосоо илүү дээгүүр бодолгүйгээр, өрөвдөх сэтгэлгүй эсвэл хүйтэн төрхтэй бүү бай гэсэн үг юм.



Юу нь зөв

Олон хүн зөвт байхыг хүсдэг, ингэж хүсэх нь ч нэг их буруутдаггүй. Гэхдээ өөрийн хүслийг зөвтгөх байдлыг бодол санаандаа нэвтрэн орохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Зөвт бодлууд бодох гэдэг нь хөдөлшгүй үнэн ба зохистой байдал биднийг чиглүүлэхийг хүлээн зөвшөөрөх явдал юм.



Юу нь ариун

Зүрх ба бодолдоо ариун байх нь харагдаж байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш. Энэ нь ёс зүйтэй, сайн, шударга, жудагтай бодохыг энгийнээр сонгох явдал юм. 



Юу нь сайхан

Энэ үг нэг их хэрэглэгдээд байдаггүй ч байх ёстой үг билээ. Сайхан бодлууд бодох гэдэг нь амьдрал дахь гайхамшиг болон үзэсгэлэнг олж хараад тэдгээрийг оюун санаандаа бодохыг хэлнэ.



Юу нь сайшаалтай

Сайшаалтай байна гэдэг нь ихэнх хүмүүсийн хүсдэг зүйл. Гэхдээ бид сайшаалтай бодол боддог уу? Бид бодит, гярхай бодлуудыг бодож магтууштай амьдралаар амьдрах хэрэгтэй. 



Сайн

Юу нь сайныг бодох нь шилдгийн шилдэг бодол юм. Бидний бодол сайн байх үед тэдгээр нь агуу, ер бусын, итгэмээргүй байдаг. Сайн бодлууд биднийг сайн амьдрал руу удирддаг. 



Магтууштай

Ямар бодлууд магтууштай вэ? Бурханы тухай бодлууд юм. Үүнээс цөөн хэдийг нэрлэвэл Түүний зам, Түүний төлөвлөгөө, Түүний бүтээл. Бидний бодлууд Бурхан дээр байх нь сайн зүйл юм. 



Бид өөрсдийн бодлоо өдөр бүр шалгаж болно. Ингэснээр эцэстээ олон бодол санаагаа шалгах хэрэггүй болдог, яагаад гэвэл тэдгээр нь Филиппой 4:8 дээрх жишигтэй нийцэж байгаа эсэхийг бид аль хэдийн мэддэг болчихдог. 



Бид сөрөг бодол бүрийг өөрсдийн ухамсраар хэзээ ч зохицуулж чадахгүй, гэхдээ ганц удаагийн бодлоор л… оюун санаагаа хорт бодлоос чөлөөлөхийг хичээх нь дамжиггүй.



Эргэцүүлэхүй




  • Филиппой 4:8-ыг Библийн гурван өөр орчуулгаас бичээд харьцуул. Мөн Бурханаас хэрсүү ухаан гуйгаарай.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Reset Your Mind: Overhauling Toxic Thoughts

Тархинд байгаа бодлоо хянах чадваргүй юм шиг мэдрэмж танд төрдөг үү? Бидний ихэнх нь үгүйсгэсэн, санаа зовсон, сөрөг бодолтойгоо тэмцэлддэг. Энэхүү 5 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан бид хэрхэн оюун санаагаа шинэч...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна