Төлөвлөгөөний мэдээлэл

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Загвар

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

6-с 5 дахь өдөр

“Усан Баптисм: Өөрөөр Амьдрах Болсноо Нийтэд Мэдэгдэх"




Усан баптисм нь өөрийнхөө аврагдсан гэдгийг бусдад зарлан харуулах чухал үйлдэл байдаг. Энэ нь хуучин амьдралынхаа хэв маягийг орхиж шинээр амьдарч эхэлж байгаагаа тэмдэглэсэн ёслол юм. Есүс тэнгэр өөд өргөгдөхөөсөө өмнө дагуулууддаа усан баптисм чухал хэмээн зааварласан байдаг. Есүс айлдахдаа:




“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ.” Матай 28:19




Шинэ Гэрээнд итгэгчид баптисм хүртсэн тухай тун олон жишээ байдаг. Усан баптисм нь баптисм хүртэж байгаа итгэгч болон баптисмийн ёслолыг харж байгаа хүмүүсийн аль алинд нь чухал бэлгэдлийг агуулдаг. Усан баптисм нь  таны урд өмнөх амьдралын хэв маяг усанд дүрэгдэн автаж угаагдан уснаас Христэй хамтдаа байх цэвэршиж ариуссан Бурханы шинэ бүтээл болон гарч ирэх таны шинэ эхлэлийг олон нийтэд харуулдаг. 




Лук 3:3-т усан баптисмийг “нүгэл уучлагдах гэмшлийн баптисм” гэсэн байдаг бөгөөд энэ нь бид амьдралын хуучин хэв маяг болон нүглээс татгалзаж байгаагаа бусдад тунхаглан харуулах нь чухал гэдгийг харуулж байна. Усан баптизм нь биднийг аврахгүй бас бидний нүглийг дарж далдлахгүй ч энэ нь Христэд итгэгч хүний замналын чухал хэсэг бөгөөд шинэ хүн шинэ бүтээл болж өөрөөр амьдрах болсныг маань тунхагладаг.  Хэрэв явдлаа өөрчлөх шийдвэр гаргах шаардлагагүй хүн байдаг бол тэр нь энэ дэлхий дээр огтхон ч гэм нүгэл үйлдээгүй Есүс л байсан юм. Гэвч Лук 3:21-т ингэж бичсэн байдаг.


“Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байв.”




Ийнхүү Есүс баптисм хүртсэн тул бид Түүний үлгэр жишээг дагах болно. Усан баптисмийг нэн тэргүүнд тавьж ач холбогдол өгөөрэй. Хэрвээ та хараахан усан баптисм хүртээгүй байгаа бол усан баптисмийг чухалчлан хийлгэх нь зүйтэй шүү. Библи бидэнд авралаа олон нийтэд зарлахыг зөвлөдөг бөгөөд Библид итгэдэг ихэнх сүм дээр усан баптисм хүртээх ёслол үйлддэг. Есүсийн жишээг дагах нь хэзээ ямагт зөв замнал байдаг. Түүнийг үнэнчээр дагасны тань төлөө таныг Бурхан өгөөмрөөр ивээж шагнах болно!

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc-т талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна