Төлөвлөгөөний мэдээлэл

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Загвар

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

6-с 2 дахь өдөр

"Бурхан Таныг Мөнхөд Байхаар Бүтээсэн"




Бурхан биднийг бий болгохдоо 70, 80 хан жил амьдрахаар төлөвлөж бүтээгээгүй юм. Тэр бидний хүн нэг бүрийн амьдралд хэтийн бодолтой байдаг. Түүний төлөвлөгөө нь бидний одоо энэ дэлхий дээрх амьдралыг ч тэнгэрлэг (эсвэл мөнхийн) амьдралыг ч бас хамардаг. Иаков 4:14-т бидний ийнхүү хоёр өөр оршин байхуйн талаар ингэж бичжээ. 




“Амь (дэлхийн) чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. " (Иаков 4:14)




“Амьдрал ахархан даа богинохон доо” гэцгээхийг та сонссон нь лавтай. Өнө мөнхтэй дүйцүүлбэл амьдрал үнэхээр богинохон.  Еврей номын 9:27-д 




“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон …” Еврей 9:27.




Бие махбодийн үхэл эрт орой хэзээ нэгэн цагт бидний хэнд ч тохиолдох боловч энэхүү бие махбодийн үхэл нь зөвхөн бидний бие махбодийн төгсгөл болохоос сүнсний төгсгөл биш юм. Бидний сүнс, бидэнд байдаг ухамсартай оршихуй нь мөнх юм. Бидний сүнс бие махбодийн үхлээс хойш Тэнгэр эсвэл Тамын аль нэгэнд нь үүрд мөнх амьдрах болно: 




Тэнгэр бол Бурхан амьдардаг мөнхийн диваажин юм.


Харин Бурханаас бүрэн салах нь там юм.




Хорвоод мэндлэхдээ бид зүгээр л дэлхий дээр түр зуур л ирээд буцчихын тулд ирдэггүй бөгөөд харин ч энэ нь зөвхөн бие махбодийн амьдралын эхлэл төдийгүй  үүрд мөнхийн сүнслэг амьдралын эхэн байдаг. Үүрд мөнхөд  байх юм бол одоо энэ ахархан амьдралдаа ач холбогдол өгч яах юм бэ гэвэл  энэ нь огт худлаа буруу ойлголт юм. Энэ амьдралдаа хийж байгаа шийдвэрүүд чинь таны мөнхийн хувь тавиланг шийднэ. Тэрхүү шийдвэрүүдийн дотроос хамгийн чухал нь Есүс Христийг амьдралынхаа Эзэн болгох эсэх нь амин чухал нөлөөтэй. Зөвхөн Есүс Христийн буянаар бид Тэнгэрт Бурхантай хамт  мөнхөд байх авралыг хүртэх боломжтой болох бөгөөд Бурханаас тусгаарлагдсан хувь тавилангаасаа ангирч аврагдах боломжтой. Есүс хэлэхдээ:




“Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. ”гэжээ. Иохан 14:6




Бидний энэ амьдралдаа гаргадаг шийдвэрүүд нь тун их нөлөөтэй байдаг бас  өөр шалтгаан бий. Есүс Христийг өөрсдийн Аврагч болохыг хараахан мэдээгүй байгаа эргэн тойрны хүмүүсийн маань мөнхийн хувь тавиланд итгэгч хүмүүс маш их нөлөөтэй байдаг. Итгэгч хэрхэн аж төрж, ажиллаж амьдарч байгааг,  Христийн төлөө амьдрах гэдэг ямар байдгийг өдөр тутам бидний эргэн тойронд  байгаа хүмүүс харж байгаа. Христэд итгэгчдийн хувьд бидний хүн нэг бүрийг Бурхан Өөрийг нь хараахан мэдээгүй байгаа хүмүүсийг Өөртөө авчрахын тулд үйлчлүүлдэг. Есүс хэлэхдээ:




"Та нар ертөнцийн гэрэл мөн ... Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг." гэжээ Матай 5:14-16

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc-т талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна