Төлөвлөгөөний мэдээлэл

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Загвар

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

6-с 4 дахь өдөр

“Аврал:  Бурханы Шийдвэр болон Таны Шийдвэр”




Таны аврал хоёр тун чухал шийдвэрийг уялдуулан холбодог. Тэр шийдвэрүүдийн нэг нь Бурханых бөгөөд Бурхан Өөрийн Хүүгээ бидэнд илгээн бидний цор ганц Аврагч болгохоор урьдаас шийдсэн байлаа. Нөгөө шийдвэр нь таных бөгөөд Бурханы Хүүг та ӨӨРИЙНХӨӨ Аврагч хэмээн хүлээн авах явдал юм.




“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. ” Ефес 2:8-9




НИГҮҮЛСЭЛ нь энэрэл бөгөөд хийснийх нь хариуд өгдөг шан хөлс биш юм. Бидний авралын төлөө Бурхан нигүүлслээ хайрлаж хүн төрөлхтөнд Есүс Христийг төгс сайхан бэлэг болгон өгч энэрэл хайраа өргөсгөн тэлсэн билээ. Нүглийн бүхий л төлбөр ял торгуулийг Есүс загалмай дээр төлсөн юм.  Тиймээс Есүсээр дамжуулан Бурхан Өөрөө хүн болон ирсэн нигүүлслийн улмаас бид өөрсдөө төлбөрөө хийхийн тулд буян үйлдэх албагүй билээ. Авралыг бид өөрсдөө хичээснээр олж авдаггүй харин ч энэ нь бүгдээрэнд нь хүртээмжтэй байдаг үнэгүй бэлэг бөгөөд биднийг аврагдахын тулд төлбөрөө хий гэдэггүй. 




ИТГЭЛ нь байгаа зүйлийг харагдахгүй эсвэл баригдахгүй байсан ч оршин байна хэмээн нотолдог. Бидний авралд итгэл зайлшгүй хэрэгтэй. Итгэлээрээ бид өөрсдийн зүгээс Бурханыг хүлээн зөвшөөрч Есүсийг өөрсдийн амьдралын Эзэн болгодог. Итгэлээрээ Есүс Христээр дамжин ирсэн Бурханы нигүүлслийг хүлээн авснаар таны өнө мөнхийн хувь заяа Бурхантай хамт диваажинд байх нь дамжиггүй болно. Үүнд та бүрэн итгэлтэй байгаарай.




Сайн үйлс бүтээснээрээ авралыг бид өөрийн болгож чадахгүй хэдий ч тэдгээр нь Есүсийг хүлээн авч Христэд итгэгчийн амьдралаар амьдрахад маш чухал үүрэгтэй байдаг.




“Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.”  Ефес 2:10




Бурхан бидний хүн нэг бүрийн амьдралд тодорхой зорилготой байдаг. Бурханаас зөвхөн танд олгосон тусгай зорилго байдаг бол бас Бурхан бүх хүүхэддээ адилхан зорилго өгсөн нь бий. Тэр нь Түүний хүүхдүүд Түүнд итгэсэн итгэл найдвараараа сайн үйлс бүтээх явдал юм.  Ингэснээрээ бид Бурханы бидний амьдралын талаархи төлөвлөгөөний чухал хэсгийг нь биелүүлж Түүний хайраар бусдыг гийгүүлэх эрхэм эрх мэдэлтэй болдог.  Аврал нь нэгэн эхлэл бөйхын зэрэгцээ бас төгсгөл байдаг нь баярлан тэмдэглүүштэй үйл явдал билээ.  Та  нэгэн шинэ бүтээл, та үүрд өөрчлөгдсөн! 

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc-т талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна