Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг бэлэг гэж юу вэ?Загвар

What Are Spiritual Gifts?

4-с 3 дахь өдөр

Миний бэлэг авьяас юу болохыг би яаж мэдэх вэ?



Та энэхүү төлөвлөгөөний оргил хэсэгт бэлэн үү? Та сүнслэг бэлгүүдээ юу болохыг удахгүй олж мэдэх болно. Энэ нь тийм ч хэцүү биш, магадгүй та өөрийнхөө сүнслэг бэлгийг мэдэж ч байж болох юм. Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:




  • Ариун Сүнс надад юу хэлж байна вэ?

  • Миний хийх дуртай зүйл юу вэ?

  • Үүнийг хийхдээ би сэтгэл хангалуун байдаг уу?

  • Эргэн тойрны хүмүүс намайг юуг сайн хийдэг гэж хэлдэг вэ?

  • Би хэн нэгний амьдралд асар их өөрчлөлт авчирсан ямар зүйлийг хийж байсан бэ?


Бэлгүүдээ олох үед эдгээр нь танд амархан ирсэн юм шиг санагдаж магадгүй. Билиг авьяас ихэвчлэн ийм замаар ирдэг. Энэ бол таны өөрийн авъяас чадвар юм уу эсвэл ур чадвар бус харин таны хүчнээс давсан зүйл юм. Энэ зүйлийг хийхийн тулд та амьсгал авах мэт энгийнээр хийхэд болно. Таны бэлгүүд юу болохыг олж мэдэхэд туслах өөр хэдэн санааг энд оруулав:




  • Хэрэв та хүмүүст сайхан үгс байнга хэлдэг бол та урам зориг хайрлагч нэгэн.

  • Хэрэв та Бурханы үнэнийг хүн болгонд тунхагладаг бол та эш үзүүлэгч нэгэн.

  • Хэрэв та дутагдаж буй хүмүүст байнга өгдөг бол та өглөгч нэгэн.

  • Хэрэв та ямар нэгэн зүйл сурч мэдээд түүнийгээ хэн нэгэнд хэлэхийг тэсэн ядан хүлээдэг бол та багш нэгэн.

  • Хэрэв та хүн бүрд Есүсийн тухай ярьж өгдөг бол та сайн мэдээ тараагч нэгэн.


Бид Христийн төлөө амьдарч байх явцад бидний өөрсдөө ч олж хараагүй бэлэг авьяасыг эргэн тойрны бусад хүмүүс олж харах тохиолдол бий. Билиг авьяасаа хайж байгаа талаар хүмүүст хэлэхээсээ ичих хэрэггүй. Ойр дотнын хүмүүс тань таны анзаараагүй бэлэг авьяасыг танаас анзаарч магадгүй тул тэднээс тусламж хүс!



Бид бэлэг авьяасаа ашиглаж эхлэхээсээ өмнө үүний талаар мэдэх эсэх нь чухал биш юм. Итгэлийн хувьд сул дорой эсвэл итгэл нь ганхаж байгаа нэгнийг хараад бид тусламж үзүүлж болно. Сүнслэг бэлэг авьяасаар дутмаг байгаа байдал нь биднийг Библийн үгсийг дуулгавартай дагахаас холдуулах учиргүй. Урам зориг өгдөг бэлэг авьяастай хүмүүс байдаг. Гэхдээ 1 Тесалоник 5:11-т "нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун…" гэж хэлсний дагуу бид бүгд тийнхүү үйлдэх хэрэгтэй. Олон хүмүүс нигүүлслийн бэлэг авьяастай байдаг ч Лук 6:36-д "Эцэг тань өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай." гэж хэлсний дагуу бид бүгд тийнхүү үйлдэх хэрэгтэй.



Дээрх мэдээллүүдийн талаар тунгаан бодсоны дараа сүнслэг бэлэг авьяасыг илрүүлэх тест өгөх тухай бодож үзээрэй. Энэ бол хүмүүсийн сүнслэг бэлэг авьяасаа олж мэдэх хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Интернетэд олон тест байдаг, хоёроос гурван өөр тест хийж үзээд, тэдгээрийн хариу нь ижил байгаа эсэхийг шалгахыг танд зөвлөж байна. Гэсэн хэдий ч эдгээр тестүүд нь хүний гараар бүтээгдсэн бөгөөд бидний амьдрал дахь Ариун Сүнсний удирдамжийг хэзээ ч орлохгүй. Бурханы хаанчлал ба Түүний хүмүүсийн төлөө дуудагдсан Бурханы дуудлагыг олох энэхүү эрэл хайгуулаа эхлэхдээ Бурханаар удирдуулахын тулд Түүний Ариун Сүнсийг уриарай.



Эргэцүүлэхүй




  • Өөрийнхөө сайн хийж чаддаг болоод хийхэд хялбар байдаг зүйлсийн талаар бодоорой. Бусдад нөлөөлөхийн тулд та эдгээрийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Хэн нэгний амьдралд эерэг өөрчлөлт үзүүлэхийг тань харсан ойр дотнын Христитгэлт найзуудаасаа энэ тухай асууж үзээрэй.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

What Are Spiritual Gifts?

Хүмүүс өөрсдийн сүнслэг бэлгийн талаар ярьж байхыг та олонтаа сонсож байсан бизээ. Зарим хүмүүс бүр нэг цаанаасаа өөрсдөд нь тохирсон мэт зүйлсийг хийдэг болохыг та харж байсан байх. Харин таны тухайд? Та “Миний сүнслэг ...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна