Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг бэлэг гэж юу вэ?Загвар

What Are Spiritual Gifts?

4-с 1 дахь өдөр

Сүнслэг бэлэг гэж юу болох яагаад бидэнд байдаг тухай



Сүнслэг бэлэг гэх энэ сэдэв нь өөрөө маш өргөн цар хүрээтэй сэдэв бөгөөд энэ удаагийн Библийн төлөвлөгөөгөөр бид тэр бүх талыг авч үзэхгүй. Үүний оронд бид сүнслэг бэлгүүдийн талаар байнга асуугддаг үндсэн асуултуудад хариулах болно. Та өөрийнхөө сүнслэг бэлэг юу болохыг, Бурхан таныг чухамхүү хэрхэн ашиглахыг хүсч байгааг олж мэдэх юм.



Сүнслэг бэлэг гэж юу вэ?

Библи сүнслэг бэлэг гэж юу болох талаар тогтсон нэг тодорхойлолтыг өгдөггүй. Харин Пастор Крис Ходжес бидэнд тус болохуйц нэгэн тодорхойлолтыг гаргасан юм. Тэрээр хэлэхдээ сүнслэг бэлэг бол "Хүүхэд нэг бүртээ Бурханы өгдөг онцгой, ер бусын чадвар бөгөөд үүгээр дамжуулан тэд хамтдаа энэ дэлхийд Түүний зорилгыг урагшлуулж чадна." гэсэн байдаг. 



Бид хэрхэн сүнслэг бэлгийг олж авах вэ?

Бурхан тогтоосныхоо дагуу сүнслэг бэлгүүдийг Ариун Сүнсээр бидэнд өгдөг. Христийн дагалдагч бүр дор хаяж нэг бэлэгтэй байдаг. Гэсэн хэдий ч бид Бурханыг хайрцаглалгүйгээр Тэр хүссэн болгоноо биш харин сонгож бидэнд өгдөг болохыг бодох хэрэгтэй. Эдгээр бэлгүүд нь Түүний тогтоосны дагуу Түүнээс бидэнд өгөгддөг. 



Бэлгийн мөн чанар нь үүнийг өгөхөд оршино. Сүнслэг бэлгүүд ч мөн ялгаагүй. Бид бусадтай хуваалцахын тулд сүнслэг бэлгүүдийг хүлээн авдаг. Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг бэлэг бидэнд өгөгдсөн нь бусдыг босгон байгуулах, итгэлийг нь хүчирхэгжүүлэх зорилготой гэж Библид бичигдсэн байдаг.



Бид яагаад бусдын итгэлийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй вэ? Учир нь нөхцөл байдал буруугаар эргэж, бид өдөр бүр тэмцэл дунд байдаг. Сүнслэг бэлгийг хүлээн авч байгаа зорилго нь түүнийг өөртөө хадгалах бус бусдад өгөхөд оршино. Энэ нь бидэнд тусаа өгөхгүй гэсэн үг биш. Бидэнд тусаа өгнө. Гэхдээ сүнслэг бэлгүүд нь Бурхан бидний амьдралд өгсөн хүмүүсийн тусын тулд юм. Харин бусдын бэлэг авьяасаар дамжуулан бид өөрсдөө хүчирхэгждэг.



Ефес 4-т бичигдсэний дагуу Христ бидэнд пастор, багш нарыг "ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэх..." гэж өгсөн хэмээдэг. Хүмүүс пастор, багш, удирдагч, сүмийн ажилтнууд бүгдийг хийх ёстой гэж олон жилийн турш бодсоор ирсэн. Тэд маш их зүйлийг хийдэг. Гэхдээ тэд бидний хийх ёстой зүйлсийг хийхийн тулд ирээгүй юм. Сүмийн удирдагчид биднийг босгон байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бол харин бид Христийн биеийг босгоход мөн чухал үүрэгтэй!



Хүний биеийн бүх эрхтнүүд нэгдмэлээр сайн ажилладаг шиг, Христийн бие болох Түүний дагалдагчид ч бас адилхан. Бид бүгдээрээ онцгой бэлэгтэйгээр бүтээгдсэн. Бид заах, уучлах, урамшуулах, итгэлээ харуулах, хоньчлох, үйлчлэх, өгөх гэх мэт үйлчлэлүүдийг хийдэг. Та энэхүү төлөвлөгөөний дараагийн гурван өдөртэй хамт байснаар бэлэг авьяасуудын талаар болон хэрхэн өөрийнхийг нээн илрүүлэх тухай суралцана.



Эргэцүүлэхүй



  • Сүмд хэн нэгэн өөр хэн нэгний амьдралд гайхалтай, ер бусын мэт санагдах зүйл хийж байхыг та харж байсан уу? Тэр талаараа бидэнтэй хуваалцаарай.

  • Та сүнслэг бэлгээ олж мэдэхийн төлөө Бурханаас тусламж гуйн залбираарай.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Are Spiritual Gifts?

Хүмүүс өөрсдийн сүнслэг бэлгийн талаар ярьж байхыг та олонтаа сонсож байсан бизээ. Зарим хүмүүс бүр нэг цаанаасаа өөрсдөд нь тохирсон мэт зүйлсийг хийдэг болохыг та харж байсан байх. Харин таны тухайд? Та “Миний сүнслэг ...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна