Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг бэлэг гэж юу вэ?Загвар

What Are Spiritual Gifts?

4-с 2 дахь өдөр

Бэлгүүд


Христийн дагалдагчдад Ариун Сүнсээр дамжуулан бусдыг босгон байгуулах зорилгоор сүнслэг бэлгүүд өгөгддөг тухай бид сурч мэдсэн. Библийн Шинэ Гэрээний хэд хэдэн хэсэгт бэлэг авьяасуудын жагсаалт байдаг. Эдгээрт ямар нэгэн дэс дараалал байдаггүй ба үүнд эш үзүүлэх, үйлчлэх, заах, урамшуулах, өгөх, манлайлах, өршөөл үзүүлэх, удирдах, мэргэн ухааны, мэдлэгийн, итгэлийн, эдгэрлийн, гайхамшгийн, сүнснүүдийг ялгах, харь хэлээр ярих, харь хэлийг тайлбарлах, элч байх, сайн мэдээ тараах, пасторын бэлэг авьяасууд багтдаг. 



Олон теологичид энэ жагсаалтыг бүрэн гүйцэд биш гэж үздэг; Элч Паул үүний талаар бичихдээ заримыг нь дурдсан боловч бүгдийг дурдаагүй. Гэсэн хэдий ч Библид бичигдсэн бэлгүүд нь итгэгчдэд хамгийн түгээмэл байдаг бэлгүүд юм.



Эдгээр бэлгүүдийн ихэнхийг ойлгоход хялбар байдаг бол заримыг нь ойлгоход арай илүү хугацаа шаардагддаг. Жишээлбэл, заах, өгөх, урамшуулах, үйлчлэх бэлэг нь тайлбарлах шаардлагагүй бэлэг авьяасууд юм. Гэсэн хэдий ч сүнснүүдийг ялгах, мэргэн ухааны, эсвэл харь хэлээр ярих, харь хэлийг тайлбарлах бэлэг авьяасуудын хувьд илүү нарийн тайлбар хэрэгтэй байдаг. Биднийг төөрөлдүүлэх зорилгоор Бурханы бэлгүүд өгөгдөөгүй тул бидэнд ганц хоёр бэлэг авьяас байсан ч гэсэн бүх бэлэг авьяасын талаар мэдлэгтэй байх нь ухаалаг хэрэг юм. 



Эдгээр бэлгүүд нь хоорондоо их ялгаатай боловч адил Сүнсээр өгөгддөг. Бид бүгдээрээ сүнслэг бэлэг авьяастай боловч бидэнд бүх бэлэг авьяас байхгүй. Нэг хүн бүх бэлэг авьяасыг авна гэж бодох нь “Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод." гэж Паулын бидэнд хэлсэн үгнээс зөрж байгаа юм. Христийн бие дотор бидний бэлгүүд бүгд уялдан байж бүрэн цогц болдог! Зохих ёсоор нь хийх үед бид бэлэг авьяасаараа бие биенээ нөхдөг бөгөөд ингэснээр Христийн биеийг үзэсгэлэнтэй сайхан болгодог.



Бурхан Өөрийн Сүнсээр дамжуулан бидэнд өгөгдсөн бэлэг авьяасыг хэрхэн нээн илрүүлэх талаар сурч мэдсэнээр энэхүү төлөвлөгөөний дараагийн өдөр илүү сэтгэл хөдлөм байх болно. Бусдад туслахын төлөө нөр их хувь нэмэр оруулахын тулд бид өөрсдөдөө өгөгдсөн бэлгүүдийн талаар суралцаж, өсөж хөгжих нь үнэхээр онцгой зүйл юм.



Эргэцүүлэхүй




  • Дээр дурдсан бэлгүүдийн аль нь танд танил биш санагдаж байна вэ? 

  • Илүү гүнзгий судлахын тулд Библийн өөр өөр орчуулгууд болон Христ итгэлийн олон янзын эх сурвалжуудыг унших замаар бэлэг авьяас тус бүрийн талаар сурч мэдээрэй.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

What Are Spiritual Gifts?

Хүмүүс өөрсдийн сүнслэг бэлгийн талаар ярьж байхыг та олонтаа сонсож байсан бизээ. Зарим хүмүүс бүр нэг цаанаасаа өөрсдөд нь тохирсон мэт зүйлсийг хийдэг болохыг та харж байсан байх. Харин таны тухайд? Та “Миний сүнслэг ...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна