Төлөвлөгөөний мэдээлэл

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 3 дахь өдөр

Чадвар чадамжаараа өгөөмөр бай.



Танд хэзээ ч эргүүлж төлж чадахгүй хүний төлөө ямар нэгэн зүйлийг хийх хүртлээ өнөөдөр та утга учиртай амьдралаар амьдраагүй байдаг. - Жон Буниан



Өгөөмөр байдал банкны данснаас маань хамаагүй давсан зүйл болох дээр бид тогтсон. Амьдралын олон улиралд санхүүгийн хувьд хувь нэмэр оруулах боломжгүй үе бидэнд байдаг. Гэвч энэ нь байгаа зүйл болох - чадвар чадамжаа хуваалцахаас биднийг хорих ёсгүй. 



Ямар нэгэн зүйлийг хийхэд хичээл сургуулиар суралцсан ч бай эсвэл үүнийг хийх авъяастай төрсөн ч бай хамаагүй бид бүгдээрээ л ямар нэгэн зүйлд гарамгай байдаг. Зарим тохиолдолд энэ нь амжиргаагаа залгуулахад минь тусалдаг хэдий ч энэ тохиолдолд ийм арга замаар хувь нэмэр оруулахад хэцүү болж ирж болох юм. Гэвч бусдад өөрийнхөө чадвар чадамж болоод оюун ухаанаар туслах нь ямар гайхалтай байх бол? Чадвар чадамж болоод ийм арга замаар өөрчлөлтийг авч ирэхад бидний оруулах хувь нэмэр юу байж болох талаар бодоцгооё.



Чадвараа ашигла.

Энэ нь магадгүй их сургуульд эсвэл ажлын дадлага хийх замаар олж авсан чадваруудыг ихэнхдээ хамаардаг. Тодорхой үйлчилгээг өөр ямар нэгэн арга замаар авч чадахааргүй хүмүүст мужаан, сантехникч, цахилгаанчид туслаж болох юм. Санхүүгээр суралцсан эсвэл санхүүдээ гарамгай хүн бусдад ийм арга замаар тусалж болно. Ийм үйлчилгээг олж авч чадахааргүй хүмүүст эрүүл мэндийн салбарынхан чадвараараа туслах нь элбэг байдаг. Ямар зүйлд бид гарамгай вэ? Юуг хийхэд бидэнд амархан байдаг вэ? Хэн нэгний ачааг хөнгөвчлөхөд бид чадвараа ашиглаж болно.



Бэлэгээ ашигла.

Эдгээр нь Бурханаас олж авах чанаруудыг маань хэлдэг. Эдгээрийг олж авахын тулд бидний хийсэн зүйл нэг ч байхгүй - эдгээр бэлгүүдтэй бид төрсөн байдаг. Бидний зарим маань энэ дэлхийд төрөхдөө л сайхан ааштай төрсөн бөгөөд урамшуулагч болохоо нотолсон байдаг. Эсвэл үүрэг даалгавар, үйл явдлыг зохион байгуулах эсвэл удирдах чадварыг Бурхан бидэнд өгсөн байж болох юм. Залбирал дотроо бусдын ачааг өргөгдөхийн төлөө долоо хоног бүр хэдэн цагаар залбирдаг учраас биднийг "залбирлын дайчин"гэж нэрлэдэг. Бусадтай хуваалцахад зориулж бидэнд бэлэг өгөгджээ. 



Авъяасаа ашигла.

Өөрсдийгөө дасгалжуулсан зүйлийг ихэнхдээ авъяас гэдэг. Тасралтгүй хичээллэхэд болоод үүнийг төгс төгөлдөр болгохын тулд энэ нь зүйлээ бид хурцлан ирлэдэг. Дуулах, бүжиглэх, хөгжмийн зэмсэг тоглох, спортоор өрсөлдөх, хүмүүсийг инээлгэх эсвэл өөр олон төрлийн авъяас байж болох юм. Эдгээр хэсэгт бид хариу харалгүйгээр бусадтай үүнийгээ хуваалцах замаар өгөөмөр сүнсээ харуулж болно. 



Анхнаасаа ийм авъяастай төрсөн ч бай эсвэл хэдэн арван жилийн дасгал сургуулилтаар олж авсан ч бай бусдад өгөх ямар нэгэн зүйл бидэнд байдаг. Бурхан чадвар чадамжийг маань Өөрийнхөө зорилгын тулд ашиглах чадвартай Нэгэн.



Тусгал




  • Чадвар чадамжаа өгөх нь өгөөмөр байдал гэж та өмнө нь бодож үзэж байсан уу?

  • Чадвар чадамж, бэлэг авъяасаа цаасан дээр бич. Хэсэг тус бүрт хэн нэгэнд өгч болох нэг зүйлийг жагсаан бич. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг х...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна