Төлөвлөгөөний мэдээлэл

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 1 дахь өдөр

Өгөөмөр байх гэдэг ямар утгатай вэ?



Тэнгэрулс орон гэр маань учраас бид улам илүү энгийн амьдарч, улам илүү өгөөмрөөр өгдөх байх ёстой. Бусдад өгөх болоод илүү энгийнээр амьдрахад саад болдог хамгийн агуу зүйл бол энэ дэлхий бол орон гэр минь гэсэн төөрөгдөл байдаг. - Рэнди Алкорн



Өгөөмөр байдлын зарчмууд Бичээс даяар бичигдсэн байдаг. Үнэндээ, Бурхан бол өгөөмөр байдлын хамгийн шилдэг үлгэр жишээ болоод зөвлөгч маань юм.Түүнтэй мөнхөд хамт байх боломжийг бидэнд олгохын тулд Өөрийнхөө Хүү Есүсийг бидний гэмийн төлөөх золиос болгон Тэр илгээсэн. Энэ бол өгөөмөр байдлын амьд жишээ юм. Хэрхэн өгөөмрөөр амьдрахад суралцахын тулд энэ нь юу гэсэн утгатай болохыг ойлгох ёстой.



Өгөөмөргэдэг үг дараах байдлаар тодорхойлогддог:




  • Өгөх эсвэл хуваалуах тал дээрээ нээлттэй

  • Туслах эсвэл дэмжихээс татгалздаггүй

  • Хувиа хичээсэн бус


Бид бусад хүмүүс дээр төвлөрсөн байх үед өгөөмөр амьдрах нь амьдралын хэв маяг маань болдог. Энэ нь бүх хүнд таардаг хэмжээгэдэг үзэл баримтлал биш бөгөөд баян чинээлэг, авъяастай, гоо үзэсгэлэнтэй эсвэл азтай хүмүүсээр хязгаарлагддаг зүйл биш. Энэ нь "Би юуг олж авч чадах вэ?" гэдгээс "Би юуг өгч чадах вэ?" гэдэгт өөрчлөгдөх зүрх сэтгэлийн маань аян юм. Энэ нь миний дотор өгөөмөр зүрхийг бий болгох боломжийг Бурханд олгож байдаг. Яг л магтаалын адил өгөөмөр байдал бол зүрх сэтгэлийн маань хандлага юм. 



Дуулал 24:1-т,"Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм…"гэж хэлсэн байдаг. Бид өөрсдийгөө эзэмшигчид гэж боддог. Нийгэмд маань энэ нь үнэн байж болох юм. Бид байр, машин эсвэл гуталныхаа эзэмшигч ньмөн. Гэвч Бурханы эдийн засагт бүх зүйл Түүнийх байдаг. Тэр бол эзэмшигч бөгөөд бид нар няравууд юм. Сайн няравууд улам илүү зүйлийг сайн няравлахаар итгэмжлэгдэх нь элбэг байдаг. Бид ямар их зүйлтэй байх нь чухал биш; өөрсөддөө өгөгдсөн зүйлээрээ яах нь чухал байдаг. Энэ нь өөртөө байгаа бүхий л зүйлээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг хэлдэг. Ингэх үедээ сэтгэлгээ маань "Минийх"гэдгээс "Би бусадтай хуваалцахыг хүсэж байна."гэдэг болж өөрчлөгддөг.



Энэ төлөвлөгөөний үлдсэн зургаан өдрийн туршид өгөөмрөөр амьдрах нь хувийн санхүүд маань нөлөөлөхөөс хамаагүй давсан зүйл болохыг бид олж мэдэх болно. Цаг зав, бэлэг авъяас, үг, эд хөрөнгөө хандивлах замаар хэрхэн бусдын амьдралыг хөнгөвчлөх талаар бид мөн суралцах болно. 



Тусгал




  • Хамгийн сүүлд та хэзээ хэн нэгэнд өгөөмөр сүнсийг харуулсан бэ?

  • Бурханы таныг ивээсэн зүйлсийг хэрхэн хардаг болохдоо дүн шинжилгээ хийхэд зориулан яг одоо цаг гаргана уу. Эдгээрийг та Бурханаас өгөгдсөн бэлэг гэж хардаг уу эсвэл өөрийнхөө олж авсан амжилт, эд хогшил гэж хардаг уу?

  • Улам илүү өгөөмөр байхад танд саад болж буй нэг зүйл юу байна вэ? 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг х...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна