Төлөвлөгөөний мэдээлэл

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 2 дахь өдөр

Цаг заваараа өгөөмөр бай.



Амьдралыг хэр удаан үргэлжилснээр нь бус харин хэр их хандивласнаар хэмждэг. - Корри Тэн Бүүм



Өгөөмөр амьдрах гэж сайн үйлсэд зориулан эсвэл хэрэгцээ бүхий хүнд мөнгө өгөхийг зөвхөн хэлдэггүй. Энэ нь мэдээж үүний нэг хэсэг хэдий ч мөнгө өгөхөөс өөр арга замууд гэж байдаг. Цаг заваа зориулах нь үүнтэй адилхан үнэ цэнэтэй. Бид илүү их мөнгийг олж, улам олон зүйлийг худалдан авч, улам олон найзтай болж болох хэдий ч бид улам илүү цагийг хэзээ ч олж авах боломжгүй. Үүнийг ямар нэгэн сайн үйлсэд эсвэл хэн нэгэнд зориулах үнэ цэнэтэй өглөг гэж харахынхаа оронд бид үүнийгээ харамлан, "Надад үнэхээр цаг зав алга."гэж хэлдэг. Бидэнд бүгдэд минь цаг зав бий. Чухал зүйлд зориулан бид гаргаж байна уу? гэдэг асуулт урган гарах болно.



Цаг заваараа өгөөмөр байх гэж юуг хэлдэг вэ? Олон арга замаар бид өглөг өгөх боломж бий.



Зөвлөгч бол.

Бурхан юуг ч гарздаггүй гэж хэлэхийг та сонсож байсан байх. Бидний үзэж туулсан бүхий л сайн болоод муу зүйлийг Тэр хэн нэгний амьдралд ашиглах болно. Бидний хэн болохыг маань хэлбэржүүлсэн зүйлсийг бид эргэн бодох ёстой бөгөөд хэн нэгэнд нөлөө үзүүлэхэд тэдгээрийг ашиглах боломжийг Бурханд олгох ёстой. Амьдралынхаа туршлагаас олж авсан мэргэн ухаан маань бусдын амьдралын аянд тусалж болох юм.



Үйлчлэгч бай.

Хамгийн сүүлийн сонголт мэтээр үйлчлэхийг харах нь элбэг байдаг. Магтаалыг олны өмнө хүлээн авахад бид ихэнхдээ бусдын өмнө байхыг эсвэл амжилтынхаа төлөөх гавъяаг боломжтой бол олж авахыг чухалчилдаг. Байгаа нөхцөл байдалдаа хийх хэрэгтэй байгаа зүйлийг үйлчлэгч хийдэг. Бусдын амьдралыг хөнгөвчлөхийн тулд үйлчлэгч өөрийнхөө хүслээр бусдад хүрч, тусладаг. Тэд шагнал эсвэл анхаарлын төвд байхыг чухалчилдаггүй; тэд зүгээр л бусдад туслах хүсэлтэй байдаг.



Найз бай.

Сургаалт үгс 17:17-д, "Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах." гэж хэлдэг. Сайхан бас таагүй үед анд нөхөд хэрэгтэй байдаг. Сайхан үед анд нөхөртэй хамт байж, тэр харилцааг таалан соёрхох нь амархан байдаг. Харин анд нөхөр маань зовж байх үед тэдний сэтгэлийг засан, шархан дээр нь шархны лент наахын оронд анд нөхөр нь байцгаая. Тэдний амьдрал дахь бидний оршихуй тэдэнд тайвшралыг авч ирж, бид тэднийг харж буй, тэднийг мартаагүй болохыг маань тэдэнд сануулдаг. 



Цаг зав маань хэзээ ч эргүүлэн олж авч чадахааргүй өргөн хэрэглээний зүйл юм. Бусдад нөлөө үзүүлэхийн тулд цаг заваа зарцуулах боломжтой байснаар ямар агуу хөрөнгө оруулалтыг бид хийж болох бол. Бид цаг заваа зарцуулснаас болж хэн нэгний амьдрал дахь мөнхийн үр нөлөөг бид хэзээ ч мэдэх боломжгүй.



Тусгал




  • Бусдад туслахад та цаг заваа зарцуулах хүсэлтэй байна уу эсвэл үгүй юү?

  • Цаг завыг тань шаардах ямар зүйлийг та хэн нэгэнд зориулан өнөөдөр хийж чадах вэ? 

  • Цаашдаа, хүмүүст цаг заваараа хөрөнгө оруулах арга замыг эрж хай - магадгүй өдөр бүр хэн нэгэндзориулан ямар нэгэн зүйлийгхийхийг та сонгож болох юм.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг х...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна