Төлөвлөгөөний мэдээлэл

Том зүйлсийн төлөө залбирахЗагвар

Pray Big Things

7-с 7 дахь өдөр

Бурханы Үгийн дагуу залбирахын гайхамшигт хүч чадал


Залбирлын талаар бичихдээ би тийм ч итгэлтэй байгаагүй. Өөр бусад бичих зүйлүүд маань залбирал хэмээх сүнслэг байдлын хүмүүжлийн талаарх теологийн онолын талаар бас хуучны залбирлын хүмүүжлийг хэрэгжүүлэх арван есдүгээр зууны номлогчийн түүхийг бид магадгүй хорин нэгдүгээр зуунд хэрэгжүүлэхээр авч үзвэл зохих талаар байв. Эдгээрийн талаар хэлэх зүйл надад тийм ч их байгаагүй. Гэвч том зүйлсийн талаар залбирч байх үедээ өмнө нь байдаг гэж огт мэдээгүй байсан хүч чадлыг би тайлсан ба энэ нь миний амьдрал, гэр бүл, ертөнцийг минь мөнхөд өөрчилсөн гэдгийг би мэдэж байсан.



Одоо эргээд харахад, миний хийсэн хамгийн гол өөрчлөлт бол Бурханы Үгийн дагуу залбирах байсан. Иаков 4:2–3-т, "Та нар шунадаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна." гэж хэлсэн амлалтыг би тунхагласан. Мөн Ефес 3:20–21-т Бурхан бол гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Нэгэн гэж амлах Бурханы амлалтыг надад сануулсан юм.



Өөрийнх нь хүсэлтэй нийцэх залбиралд Бурхан хариулдаг. Бурханы хүслийг таньж мэдэх хамгийн шилдэг арга зам бол Бичээсийг унших юм. Бичээсийн дагуу залбирах нь үгийг маань Бурханы төгс хүсэлтэй нийцүүлэн, хүсэлтийн минь ард буй цоо шинэ хүчийг үүсгэн бий болгодог. Бидэнд устаж үгүй болохгүй өв залгамжлал, ялагдашгүй хүч байдаг боловч биднийг хүлээсээр, хүссээр, сул тавигдахад бэлэн байдалтайгаар үүнээс хэзээ ч хүртэхгүй байгаасай гэж Сатан хүсдэг. Энэ хүч бол Пандорагийн хайрцагнаас ч хамаагүй гайхалтай бөгөөд Нарниа хүрэх хувцасны шүүгээнээс ч хамаагүй илүү адал явдлаар дүүрэн аж. Энэ хүч таниар авагдахаар хүлээх хувь тавилан тан мөн.



Оршихуйд маань заналхийлэх мэт санагдах асуудлууд, эргэлзээнүүд, тэмцэлдээнүүдтэйгээ нүүр тулах замаар Есүстэй дотно харилцааг бид үүсгэн бий болгодог. Хэзээ ч бууж өгөхгүй байхыг сонгох замаар бид үүнийг олж авдаг. "Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. Гэсэн ч Түүний өмнө би Өөрийн замуудаа өмгөөлөх л болно." (Иов 13:15) гэсэн шийдвэрийн хамт, Есүс рүү хараагаа сунгах байдалтайгаар бид өглөө бүр сэрдэг байх хэрэгтэй. Ялах ёстой эцсийн тулаан гэж бий хэдий ч тэр өдөр ирэх хүртэл үүн рүү хөтлөх тулаан бүрт ялах хүчийг Бурхан бидэнд өгдөг. Хүнд хэцүү үеүд энэ дэлхий бол тоглоомын талбай биш харин том зүйлсийг гуйн залбирахыг биднээс шаардах тулааны талбар гэдгийг бидэнд сануулж байдаг. Бид ганцаараа биш. Христийн улмаас ялагдлынхаа ид дунд ч хүртэл тэсвэрлэх, том зүйлсийн төлөө залбирсаар байх хүч бидэнд байдаг.






Ааваа, өөрийнхөө хүслийг Таныхтай нийцүүлэх, бүхий л зүрх, бүхий л сэтгэл, бүхий л оюун ухаанаараа Цорын ганц үнэн Бурханыг магтан хүндлэхээс хэзээ ч бууж өгөхгүй байхын тулд Таны Үгийн дагуу хэрхэн залбирахыг надад зааж өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Pray Big Things

Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч ха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://juliajsadler.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна