Төлөвлөгөөний мэдээлэл

Том зүйлсийн төлөө залбирахЗагвар

Pray Big Things

7-с 2 дахь өдөр

Бурханы талаарх юунд та итгэдэг вэ?


Бурханы талаар юунд итгэдэг маань бидний талаарх хамгийн чухал зүйл мөн. Нөхцөл байдлаас үл хамааран Бурханы зан чанарыг мэдэн, Тэр бол сайн гэдэгт итгэхэд жилийн өмнө эндэлтийг туулах үед нөхөр Райн бид хоёрын зангуу болж байлаа. Санаатай, тодорхой бас зоригтой залбирлын аянаа эхлэх үедээ бид энэ толгойн өвчнийг төлөвлөөгүй байв.



Бидний хувьд, цэцэглэх үйлчлэлээс үл хамааран ийм хувийн саатал нь итгэлийг маань элэглэх оролдлого эсвэл хэзээ ч үл дуусах дайралт мэт санагдах дахиад л нэг дүрэлт мэт санагдаж байв. Өвдөлт маань залбирлын хариулт мэт огтхон ч харагдаагүй!



Амьдрал болоод амьдралд үзэж туулсан зүйлс маань хүн бүрийг Бурханд эргэлзэхэд хүргэдэг. Бид Түүний сайн Нэгэн эсэхэд эргэлздэг. Түүний төлөвлөгөөнд бид эргэлздэг. Тэр ч бүү хэл Түүний оршдог эсэхэд бид эргэлзэж болох юм. Бидний асуултуудын талаарх найдаж болохуйц зүйл гэвэл биднийг Бурханы Үг удирддаг гэдэг юм. Асуултууд тодорхой мөн хариултууд ч бас тодорхой. Библид, Тэр Хэн болохоо, Тэр юу гэж боддог, Тэр хэрхэн аашилж аягладаг, Тэр бидэнд ямар их хайртай болохоо Бурхан бидэнд хэлдэг.



Амьдралд маань ямар их хяналтыг Бурхан агуулдаг болоход бид итгэхийг хүсээгүйгээсээ болоод амар тайван бус болж ирдэг. Амьдрал маань биднээс хамаагүй агуу гэдэг санаанд бууж өгөх нь тийм ч амар байдаггүй. Бурхан гэж Хэн гэдэгт мөн Тэр хэрхэн ажилладагт итгэхээ тодорхойлох сэтгэл сэвтээх зүйлтэй, ивээлтэй, эргэлзээтэй, амьдралтай хэрхэн харьцахыг маань тодорхойлдог.



Эмгэнэлт байдал, зовлон, асуултууд болон зүрх шимшрэлтээс өмнө Бурханы талаар юунд итгэх вэ гэдгээ бид аль хэдийнээ сонгосон байх ёстой. Итгэл үнэмшил маань соригдон, шалгагдаж эсвэл заналхийлэгдэхээс өмнө Бурханы талаар юунд итгэхээ бид шийдсэн мөн Түүний талаарх юунд итгэх сонголтоо хийсэн байх ёстой. Энэ бол итгэлийг тан хадгалахад туслах дэс дараалал мөн: Бурханы талаар юунд итгэхээ шийд, тэгээд хүнд цаг үе ирэхэд үүнийхээ дагуу амьдар. Бат суурь бол сүнслэг байдлын болоод мөрөөдлийн тэсвэрлэлд зайлшгүй шаардлагатай зүйл мөн.



Жирэмслэлт, ажил, найз нөхөд эсвэл байр сууриасаа ч хүртэл хагацах үедээ Бурханаас бидэнд өгөгдсөн мөрөөдлөөсөө зуурсаар байх шийдвэрийг гаргах нь мөрөөдөгч нэгнийг тусгаарладаг зүйл мөн. Зулбалт ба хагацлын үед урагшилсаар байхын тулд Бурхан бол сайн, Тэр бүхнийг хянаж буй мөн Тэр надад хайртай гэдэгт итгэх сонголтыг би хийх ёстой болсон. Энэ нь мөн зүрх алдахгүй байх ба урагшилсаар байхын тулд таны хийж болох сонголт юм.






Тэр бол Өөрийгөө Хэн гэж хэлэх Тэр Нэгэн мөн гэдэгт бас Түүний Үгэнд итгэх итгэлийг надад өгөөч хэмээн Бурханаас гуйн залбир.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Pray Big Things

Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч ха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://juliajsadler.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна