Төлөвлөгөөний мэдээлэл

Том зүйлсийн төлөө залбирахЗагвар

Pray Big Things

7-с 4 дахь өдөр

Үйлдэл хийх


"Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ" (Ром 13:14) мөн "бодол бүрийг Христийн дуулгаварт олзол" (2 Коринт 10:5) гэж Библи бидэнд тушаадаг. Үнэндээ бид үүнийг хийх чадвартай учраас бодол бүрээ хяна гэж Тэр бидэнд хэлдэг. Төрөх мэдрэмжүүдээ илэрхийлэх нь эдгэрлийн чухал хэсэг хэдий ч мэдрэмжин дотроо бид гацсан байдалтай байж болохгүй. Бодол санааг мэдрэмж орлуулж чаддаггүй. Ямар мэдрэмж мэдрэхээ бид сонгож чадахгүй ч ямар бодол бодох талаараа бид сонголтыг хийх чадвартай.



Төгсөлтийн судалгааны ажлаа хийж байх үед минь сэтгэл судлаачид тархины үйл ажиллагаа ба урилгагүй бодлуудад хийсэн судалгаагаар хүн бодол санааныхаа ерэн таван хувийг үнэндээ хянах чадвартай гэсэн гоц үзэгдлийг батлан хэлэхийг нь сонсож байсан. Үлдсэн таван хувь нь шарх ба өдөөлтийн автомат хариу үйлдэл эсвэл сүнслэг тулаан гэж хэлж болно. Теологи ба сэтгэл судлал тодорхой хэлжээ: нөхцөл байдал, бусад хүмүүс болон Бурханы талаар юунд итгэх талаарх ихэнх сонголтууд маань бидний гарт байдаг.



Зовлонгийн асуудал нь Бурханаас том зүйлийг гуйхыг хүсэх үед минь гарч ирдэг ч хувийн болоод дэлхий нийтийн хэмжээн дэх зовлон, өвдөлт нь залбирч эхлэхээс маань өмнө биднийг зогсоох нь бий. Бурханы Хүү, Есүс ч хүртэл загалмай дээр ийнхүү хашхирсан, "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" (Матай 27:46). Энэ нь Бурханы оршихуйд эргэлзэх эргэлзээг Түүнд ойр хүмүүсийн үйлийн үр мэт санагдуулах мэт аж. Эцэстээ, Бурханы хүүхдүүд болохынхоо хувьд бид Түүний сайн сайхныг амталж үзсэн хүмүүс шүү дээ. Бид Түүний ямар хүчтэй болохыг нь мэддэг. Түүнтэй харилцах харилцаа бидэнд бий—мөн ийм ч учраас хүүхдүүд нь биш хүмүүсээс илүүтэйгээр Түүний оршихуй үгүй мэт санагдах үеийг бид мэдэрдэг байж болох юм.



Загалмай дээрх Есүсийн үхэлд сайн зүйл нэг ч байхгүй мэт санагдана. Дагалдагчид үхтэлээ айцгаасан байсан, Христийн ажил үйл зогсолтод орсон бас Есүс нас барсан. Гэвч энэ бол Баасан гарагийг харах хараа байв. Ням гарагийн өглөө, Есүс үхлээс дахин амилах үед бүх зүйл ямар нэгэн зорилготойгоор болдог гэдгийг хүмүүс одоо л ухаарцгаалаа—Есүс үхлийг ялан дийлсэн тиймээс бид мөнх амийг олж авах боломжтой болсон.



"Энэ аягыг Надаас алгасуулаач" (Лук 22:42) гэж загалмай дээрээс залбирсан Есүсийн залбиралд Бурхан хариулаагүй ч Есүс "зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан" (Еврей 5:8). Зовлон эдэлж байхдаа Бурханаас зугтаахынхаа оронд Бурхан руу гүйх нь аяндаа ирдэг хариу үйлдэл биш. Гашуудал, тодорхойгүй байдал, заримдаа Сатаныг ширтэн байх үед Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг зэвсэглэдэг ер бусын хариу үйлдэл бол энэ мөн.






Мөрөөдлийнхөө хувьд Бурханд найдахад саад болж буй зүйлсээ хүлээн зөвшөөр, үүнийхээ төлөө гэмш. Түүний хариулахаар сонгох хариултын арга замыг хүлээн зөвшөөрөх мэргэн оюун ухаан, итгэлийг Түүнээс гуйн залбир.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Pray Big Things

Том зүйлийн төлөө залбирахад танд юу саад болдог вэ? Зоригтой залбиралд нь Бурханы амьдралыг өөрчлөхүйц хариултыг өгсөн түүхээ хуваалцах байдлаар Жулиа Жэфресс Садлэр, Бурхан хэлсэндээ хэрхэн хүрдэг ба өмнө нь хэзээ ч ха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://juliajsadler.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна