Төлөвлөгөөний мэдээлэл

Би таныг мэднэ: Time of Grace-ийн чимээгүй цагЗагвар

I Know You: Devotions From Time of Grace

4-с 3 дахь өдөр

Зовлон шаналал болон ядуу байдлыг чинь би мэднэ

Бид бүгд Христитгэлтнүүдийн амьдрал дахь ялалтуудын аз жаргалтай түүхүүдийг сонсох дуртай байдаг. Микрофон бариад хүмүүс гэрчлэлээ хуваалцах үед тэдний яриа үргэлж ялалтаар төгсдөг. "Би ялагч" гэсэн илтгэл тавьдаг нэгнийг хүмүүс үргэлж сонсох дуртай байдаг. Зовлон зүдгүүрээр зовж тарчилж, төлбөрөө ч төлж чадахгүй байгаа христитгэлт хүний ​​хувийн гэрчлэлийг сонсохыг хэн хүсдэг вэ?

Бурхан сонсохыг хүсч байдаг. Бүх зүйл сайн сайхан болж бүтэж, бид хангалттай мөнгөтэй байх, эрүүл саруул, ажилтай бас гэр бүл маань бүрэн бүтэн байх үед л Тэрээр биднээс сонсохыг хүсдэг юм биш. Тэр биднийг мэддэг бөгөөд цус багадалт, тархины саажилт, эсийн гажигаас болж зовж шаналах үед ч биднийг сайн ойлгож байдаг бөгөөд бас хайртай хэвээр байдаг. Бид дампуурлаа зарлахаар эсвэл гэр бүл салалтын өргөдлийг хүлээн авахын тулд өмгөөлөгчийн оффист сууж байх үед маань ч Тэр бидэнд хайрласаар байдаг. Тэр биднийг шоронгийн торны цаана, эсвэл донтолтын эсрэг эмчилгээнд байхад, сэтгэл санааны зөвлөгөөг авч байхад маань ч биднийг хайрласаар л байдаг.

Тэр бидний хэр зэрэг сул дорой гэдгийг мэддэг. Тиймээс бидэнд Аврагчийг илгээх хэрэгтэйгээ Тэрээр мэдсэн--учир нь бид өөрсдийгөө аварч чадахааргүй байсан. Смирнагийн Христитгэлтнүүдэд хандан Бурхан ийнхүү хэлсэн, "Чиний зовлон шаналал,ядуу байдлыг би мэднэ, чи бол баян!" (Илчлэлт 2: 9). Тэдний ба бидний эд баялаг нь мөнгө, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн эзэмших хувь дээр үндэслэдэггүй. Эдгээр нь Есүс Христийн ариун амьдрал ба Түүний хийсэн үйлсээр дамжуулан бидэнд илэрхийлсэн Түүний гэрээний хайр дээр үндэслэдэг. Тэдний ба бидний эд баялаг нь Бурхан Эцэгийн гэр бүлийн гишүүн болох гишүүнчлэл дээр маань, Бурхан Эцэгээ Аав хэмээн дуудах чадварт маань үндэслэдэг.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

I Know You: Devotions From Time of Grace

Бурхан биднийг маш онцгойгоор бүтээсэн. Бөгөөд Тэр бидний уй гашуу, баяр баясгалан, хүч чадал, сул талуудыг ч мэддэг.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна