Төлөвлөгөөний мэдээлэл

Би таныг мэднэ: Time of Grace-ийн чимээгүй цагЗагвар

I Know You: Devotions From Time of Grace

4-с 1 дахь өдөр

Хаана нутагладаг болохыг чинь би мэднэ

Өнгөрсөн он жилүүдийн турш би маш хэцүүхэн хорооллуудад ажиллаж бас амьдарч үзсэн. Гэсэн хэдий ч Баруун Азийн хот болох Пергамын Христитгэлтнүүдийн амьдралтай харьцуулахад энэ нь юу ч биш байсан. Сатан тэр хотыг эзэмшсэн байсан бөгөөд Грек хуурамч бурхадын нэг болох Зевсд зориулсан маш том тахилын ширээ (одоо Герман дахь музейд бий) тэнд босгогдсон байсан нь хүмүүсийг төөрөгдүүлэн бас буруу тийш хөтлөхөд хэрэглэсэн Сатаны зэвсэгийн нэг нь байсан.

Пергамд Христитгэлтнүүдийн оршихуй өсөн нэмэгдсээр байсан нь Зевсийн тахилчид болон Сатаны муу ёрын сүнснүүдээс ирэх аймшигт довтолгоонуудад хүргэсэн. Гэсэн хэдий ч Бурхан тэнд болж буй бүхий л үйл явдлуудыг болон итгэгч хүн нэг бүр хаана байгааг маш сайн мэдэж байсан бөгөөд бүхий л үйл явдлуудыг, тэр бүү хэл зовлон шаналалыг ч хүртэл Өөрт нь итгэгчдийн хаант улсыг бэхжүүлэхийн төлөө Тэрээр зөвшөөрсөн. "Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ" (Илчлэлт 2:13).

Эзэн таны хаана нутагладгийг ч бас мэднэ. Тэр таньд ирэх аюулууд, зовлон болон бэрхшээлээс ирэх харууслуудыг урьдаас хардаг бөгөөд таныг болон гэр бүлийг тань хамгаалуулахаар Өөрийнхөө тэнгэрэлчүүдийг илгээдэг бас сорилт болон стрессийг хэрхэн давж гарахыг тань ажиглан харж байдаг. Түүний нэн тэргүүний хүсэл бол та итгэмжтэй хэвээрээ байх мөн. Антипын амиа өргөсөн явдал нь түүнийг мөнхийн шагналаар хуураагүй--үнэн хэрэгтээ энэ нь түүнийг алдарт түргэн хүрэхэд урамшуулсан. Түүний зүрх зоригтой үлгэр жишээ нь олон удаа давтагдсан бөгөөд Христитгэлт сүмүүдийн эрс өсөлтийг бадраахад хүргэсэн.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

I Know You: Devotions From Time of Grace

Бурхан биднийг маш онцгойгоор бүтээсэн. Бөгөөд Тэр бидний уй гашуу, баяр баясгалан, хүч чадал, сул талуудыг ч мэддэг.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна