Төлөвлөгөөний мэдээлэл

Би таныг мэднэ: Time of Grace-ийн чимээгүй цагЗагвар

I Know You: Devotions From Time of Grace

4-с 2 дахь өдөр

Таньд тийм ч их хүч чадал байхгүйг чинь би мэднэ

"Таны даван туулж буй бүхнийг би сайн мэднэ." Эдгээрийг сэтгэлийг тань засахыг хүсэх найзаасаа сонссон байж болох юм. Тэдэнд та, "Миний даван туулж байгаа зүйлсийн талаар чамд ямар ч ойлголт байхгүй" гэж хэлэхийг хүссэн ч та зүгээр л "Тийм дээ" гэж хэлээд л өнгөрдөг.

Бидний амьдралд тохиодолдож буй бүхнийг бидний Бурхан дагаж байдаг. Тэр болон тэнгэрэлч нар бидний ялалтуудад баярлан хөөрч бас биднийг тэмцэлдэх үед маань хамтдаа зовж шаналж, стратеги хором мөчид диваажин руу хөтлөх замд биднийг алхуулсаар байхын тулд хөндлөнгөөс зуучлан, бидний шархыг боож, биднийг хөл дээр маань дахин зогсоож, биднийг зогсоочихгүйн тулд хойноос маань зөөлнөөр үлээсээр байдаг.

Бид зарим үед сул дорой байдгыг маань Бурхан мэддэг. Тэрээр Азийн нэгэн хот болох Филаделфигийн сул дорой христитгэлтнүүдэд хандан ийнхүү хэлсэн, "Чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй" (Илчлэл 3:8) байдаг. Мөнгө төгрөг, гэр бүлийн харилцаанууд, эрүүл мэнд эсвэл бизнесийн хувьд хүч бага байна уу хамаагүй, хүн болохын маань хувь дахь бүхий л хүч бага талуудад маань Бурхан анхааралтайгаар ханддаг. Супер эрэгтэй эсвэл эмэгтэй байсангүй гээд Тэрээр биднийг голдоггүй. Өөр лүүгээ биднийг улам илүү ойртуулахын тулд Тэрээр эдгээр хүнд зүйлсийг бидэнд зөвшөөрч байж ч болох талтай. Бидний Аврагч болох Есүст итгэх итгэл бидэнд байгаа үгүйд Тэрээр хамгийн ихээр анхаарлаа хандуулж байдаг. Сайнмэдээний амлалтуудад итгэхээ бид аль хэдийнээ больсон уу? Бурхан Филаделфи дахь христитгэлтнүүдэд ятгасан шиг Тэр таныг ч бас ийнхүү ятгаж байна, хэнд ч алдрын титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагч бай, тэгвэл Тэр таныг Бурханыхаа сүмд багана болгох болно.

Магадгүй та өртэй чигээрээ насан өөд болж болох хэдий ч Есүстэй холбоотой байснаар та тэнгэрийн улсад сүнсний хувьд саятан болон сэрэх болно.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

I Know You: Devotions From Time of Grace

Бурхан биднийг маш онцгойгоор бүтээсэн. Бөгөөд Тэр бидний уй гашуу, баяр баясгалан, хүч чадал, сул талуудыг ч мэддэг.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна