Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 3 дахь өдөр

Ерөөгдсөн Хаан Британи улс шиг хаан угсаатны гэр бүлийн ёслолыг сүр жавхлантайгаар тэмдэглэдэг улс байхгүй. 2-р Элизаветийг хаан ширээнд залах ёслол 1953 онд болсноос хойш тэрээр хаан ширээнд заларсан учраас энэ үйл явдлыг зөвхөн настай хүмүүс л санадаг, гэвч энэ дэлхийд удахгүй дараагийн том ёслол болох болно. Шинэ хаан хааны угсааны гэр бүлийн хамт, араасаа Хаан ширээний Дээд Нярав гартаа Ариун.Эдвардын цул алтан титэмийг барьснаар гарч ирэх бөгөөд, дараа нь Алтан Хошуунууд (1189 оны), хааны гэр бүлийн бээлий, алтан бөмбөлөг, мөн алтан очирт таяг олгох ёслол болдог. Есүсийн Иерусалем хүрэхээр Олив уулыг тойрон явсан хаан угсааны гэр бүлийн аялал үүнээс хэр өөр байсан болоо. Түүний уналга нь толгойгоо өргөсөн ч хурсан олны дотроос харагдахааргүй тийм жижигхэн амьтан болох илжигний дудран байсан. Гэсэн хэдий ч тэр хурсан олон дотроос маш олон хүмүүс түүнийг хаант угсааны хүн болохыг нь таньж дараах магтан дууллыг эхлүүлсэн: "Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ!" (Лук 19:38). Түүнийг хүлээж байсан хаан угсааны нөмрөг нь Ром цэргийн хуучин нөмрөг; очирт таяг нь өчүүхэн жижиг зэгс; толгойд нь тавигдсан титэм нь алтаар биш өргөсөөр хийгдсэн титэм байсан. Өргөсөн титмээс болж түүний нүүрийг даган урсаж байсан цус нь хүнийх бас Бурханы цус байсан юм. Тэрхүү цусанд худалдан авах, нүгэл хилэнцийг төлөх хүч чадал байсан. Христ хүн болохынхоо хувьд Бурханы шүүлтэнд биднийг төлөөлөх; Бурхан болохынхоо хувьд тэрээр энэ дэлхийн бүх гэм нүгэлтнүүдийг төлөөлөх чадвартай. Түүний шархны улмаас бид эдгэрсэн. Олив Уул бидэнд өөр нэг маш чухал хаан ширээнд залах цувааг харуулсан. Энэхүү цуваа нь дахин амилсан Христ диваажин руу заларч байгаагаас эхлэсэн. Түүний даруу зан нь одоо суу алдараар; түүний бараа бологчид нь арван мянгыг арван мянгаар үржүүлсэнтэй тэнцэх тэнгэр элчүүдээр солигдсон; түүний оршихуй болон Ариун Сүнс хорвоо ертөнцийг дүүргэсэн; түүний ах, эгч, дүү нарын тусын тулд тэрээр бүхнийг захирдаг. Итгэлээрээ дамжуулан, бид ч бас хаан угсааныхан болдог. Тэнгэрлэг хаан угсааныхан.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна