Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 5 дахь өдөр

"Өглөгийн долоо хоногт ядуучуудад өглөг тараах ёслол" ,гэсэн чинь юу гэсэн үг вэ? Есүсийг баривчлан улмаар Иудей ба Ромын шүүхүүдээр буруутгах тэр орой маш намуухнаар Иерусалим дахь дээд өрөөнд жил бүр барьдаг Дээгүүр Өнгөрөх Баярын зоогоос эхлэсэн. Есүс эцсийн эрх чөлөөний алтан цагуудаа нам гүм газар заахад ашигласан. Түүний хэлсэн бас үйлдсэн ихэнх зүйлс дагалдагчдийг нь цочироосон: тэрээр өвдөг сөгдөн тэдний хөлийг угаасан, үхэл болон дахин амилалтаа урьдаас тааварлан хэлсэн, тэгээд тэр үүнийг хэлсэн: "Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун: гэсэн шинэ тушаал өгч байна." (Иохан 13:34). Тэднийг бэлдэж байх эхэн үед тэрээр жинхэнэ итгэгчийн ялгах тэмдэг бол Христийн Үгийг дагаж мөрдөх юм гэдгийг хэлсэн. Тэрээр одоо "шинэ" тушаал, хичнээн шинэ биш ч цаг хугацаанд үл баригдах: "Бие биеэ хайрлагтун" гэсэн тушаалыг нэмж өгсөн. Бидний гэмт байдал үргэлж хувиа хичээсэн бодол санаа ба хувиа хичээсэн үгнүүд мөн хувиа хичээсэн байдлыг гаргаж байхад энэ тушаалыг юу шинэ байлгадаг юм болоо. Христийн уучлалийн өршөөл өглөө бүр бидэнд шинэ, энэ нь бидэнд сүнсний хувьд сэргээгч уучлалыг асгадаг учраас бид бусадтай Христ бидэнд ханддагын адил--тэвчээрээр, тууштайгаар, нөхцөл шаардахгүй хайраар хандах шинэ сонголтыг хийж чадна. "Тушаал" гэдэг үгийн Латин нэршил нь "заавал биелүүлэх" гэсэн утгатай бөгөөд энэ нэрээ Есүсийн үхлээс өмнөх тэр онцгой Пүрэв гаригт авсан байх магадлалтай. Тэр гайхалтай орой ба Бурханы Хурга Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг найзуудтайгаа идэж буй, даруугаар тэдний хөлийг угааж буй, мөн тэднийг тайтгаруулахын тулд Бурханы үгийн нууцыг тайлж буй дүр зургийг бид төсөөлөн бодоход сэтгэл сэргэн урам авах нь гарцаагүй. Хайрлахаар урам авсан.

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна