Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 2 дахь өдөр

Хашхирч буй Чулуунууд Бурханы тэнгэрлэг чанарууд болох--бүхнийг-мэдэгч, бүх-хүч чадлыг агуулагч, өнгөрсөн, одоо бас ирээдүйд мөнхөд мөн хаа сайгүй оршигч гэдгийг хэрхэн хүүхдүүд ойлгож ядан байгааг нь тэднээс сонсоход инээд хүрмээр байдаг. "Ааваа, хэрвээ Бурхан бүх хүч чадлыг агуулагч нэгэн юм бол Тэр бүхнийг хийж чадна, тиймээ?" "Тиймээ." "Тэгвэл, Тэр Өөрийнхөө дааж чадахааргүй тийм том чулууг бүтээж чадах уу?" Бурхан бол гарцаагүй бүхнийг чадагч, гэхдээ түүнд чадахгүй бас хийхгүй зүйл гэж байдаг. Өөрийг нь магтахыг Тэрээр хэнд ч хүчилдэггүй. Хайртай нэгэн адилаар, магтаалыг бусдаас хүчээр шаардаж болохгүй. Энэ нь сайн дураараа өгөх зүйл бөгөөд, хүчилвэл утга учраа алддаг. Хаан Есүс Иерусалим хүрэхээр явж байсан тэр өдөр, тэрээр замын дагуух түүнд өргөх магтаал болон хозаннагаас асар их таашаалыг авч байсан нь гарцаагүй. Израильд итгэл байсны улмаас ийнхүү үйлдсэн нь гарцаагүй! Гэсэн хэдий ч, бусад шиг магтаагүй олон хүмүүс тэнд байсан. "Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд,‘Багшаа, шавь нараа зэмлээч! гэсэнд’ Тэр ‘Би та нарт хэлье.‘Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү’ гэв”(Лук 19:39,40). Бурхан магтагдах болно. Хэрэв түүний тэнгэр элч нарын хоолой цуцвал Тэр чулууг ч дуулуулж чаддаг. Гэвч тэр таныг албадахгүй. Энэ Дал модны Бүтэн сайн өдөр, таньд амьдрал өгөхийн тулд үхэл рүүгээ өөрийн хүслээр дудран унаж очсон, даруу Үйлчилэгч-Хаанд магтаалаа өргөөрэй. Дал модны мөчрөө даллан; өвдөг сөгдөн; зүрх сэтгэлээсээ Түүнд бууж өгч; мөн Түүнд өгөгдөх зохистой дуулгавартай байдал, бишрэл хүндэтгэл, бас үйлчлэлээ бүгдийг нь өгөөрэй.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна