Төлөвлөгөөний мэдээлэл

Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

7-с 6 дахь өдөр

Есүсийг- дагагч Аавууд  


Есүсийг- дагагч Аавууд Христ дотор хэн болохыг нь ойлгоход нь хүүхдүүддээ туслахаас эхэлдэг. Төгс уучлагдсан, бүрэн тохирсон, төгс үнэ цэнэтэй-Хаадын Хаанд үрчлэгдсэн хүүхэд гэдгээ таны хүүхэд мэддэг үү? 



Христ дотор хэн болохоо хүүхдүүд олж мэдэх үед тэд утга учир бүхий хувь хүнийхээ хувьд хэн болохоо таньж мэддэг. Энэхүү хувь хүний хувьд хэн болох нь зөв бурууг ялгахад хүнд үед эсвэл эцэг эхчүүд гаргасан шийдвэрээсээ татгалзах үед юу хийхээ мэдэхийг маш амархан болгодог. 



"Есүс надаар юу хийлгэх вэ?" гэдэг дээр тэдний бодол санааны процесс үндэслэгдэж эхэлдэг учир нь тэдний Христ дотор хэн болох нь тэдний хэн болох суурь нь байдаг. 



Миний найзууд болох Крег, Кэрри хоёр маань гурван гайхалтай охидтой. Богинохон юбка, гэдэс гарахуйц цамцны талаар шийдвэртэй тулгарах үедээ Кэррий ийнхүү асуудаг, "Энэ зохистой гэж чи бодож байна уу?" Ихэнх хүүхдүүд эхийгээ түлхэн, ээж зохистой гэдэг зүйлийг тэднээс хамааралтай болгон хувиргаж байна гэж бодно. 



Гэвч эдгээр охид өөрсдийнхөө хэн болохыг бэхжүүлсэн...юу нь зохистой юу нь зохисгүй болох талаарх өөрсдийнхөө хэмжүүрийг төлөвшүүлсэн байлаа. Юуг өмсөж болох юуг өмсөж болохгүй талаарх ихэнх маргаануудаас тэд зайлсхийж чадсан учир нь тэд энэ талаар өөрсдөө урьдаас сайтар тунгаан бодсон байв. "Би хэн болохоо мэднэ. Иймэрхүү зүйлийг над шиг хүмүүс өмсдөггүй. Над шиг хүмүүс эдгээр зүйлсийг үйлддэггүй." 



Асуулт: Хүүхдүүдийнхээ хамтаар хэн болох дээр нь та төвлөрч, Христ дотор тэд хэн болоход нь тэднийг дагуулах уу?


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс бо...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Радикал Мэнторинг-д талархмаар байна.Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://radicalwisdombook.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна