Төлөвлөгөөний мэдээлэл

Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

7-с 1 дахь өдөр

Та юуг алдаршуулна түүнийгээ л олж авах болно


Ээж нь жоохон охиноо "будмал болгон", бяцхан охин байхад нь будаг шунх, уруулын будаг, нүдний будаг, оо энгэсэг танилцуулж байхыг харж байсан уу? Улмаар түүнд тэрээр хөөрхөн учраас биш харин тэр өөрөө (эсвэл ээж нь) маш ихээр хичээж байгаа учраас тэр үзэсгэлэнтэй гэж хэлдэг.



Хүүхдийн лигийн тоглолтон дээр хүүгийнхээ суурийг амжилттайгаар цохих эсвэл байрандаа буцаж амжилттай хүрэхэд нь баяртайгаар хашхирах аавыг харж байсан уу? Сууриндаа гулган хүрч, оноо авах үед нь хүн бүр л баяр хүргэж байсан.



Тэдгээр охид хөвгүүдийн зарим нь насанд хүрч, юуг алдаршуулна та түүнийгээ л хүртдэг!болохыг харахуйцаар би урт удаан амьдарсан.



Хүүхдүүдээ болон өсвөр насны хүүхдүүдээ гангалахад тоо томшгүй цагийг, тоо томшгүй их мөнгийг зарцуулах үедээ тэд өсч торниод "хувцасны өлгүүр" л болон хувирдаг. Хүүнүүдийн маань алдар хүртэх цор ганц зүйл нь спортын үзүүлэлт болох үед тэд өсч торниод мэргэшсэн хүмүүс л болж хувирдаг.



Хувцас, будаг шунх, спорт бол буруу зүйл биш.



Гэвч хүүхдүүддээ юуг алдаршуулж байгаадаа анхааралтай хандаарай.



Миний толь бичигт "магтах" гэдэг үг нь "алдаршуулах" гэдэг үгтэй ижил утгатай гэсэн байна. Хүүхдүүдийнхээ юуг магтана өсч торниод тэд үүний араас л хөөцөлдөх болно.



Бусад хүүхдүүдэд ямар эелдэг болохыг нь магтаад үз. Ах, эгч, дүү нарынхаа төлөө ямар нэгэн зүйл хийхийг нь олж хар. Эдгээрийнх нь төлөө тэднийг магт. Залбирсных нь төлөө, Библи уншсаных нь төлөө, чуулганд, буяны байгууллагад эсвэл ядууст мөнгө өгснийх нь төлөө тэднийг магт.



Та үргэлж удирдаж байгаа гэдгээ санаарай. Асуулт гэвэл хаашаа удирдаж байна вэ?



Асуулт: Хүүхдүүд чинь нас биед хүрэх үед нь юуг хүртэхээрнайдаж буйгаа алдаршуулахзамаар та удирдмаар байна уу?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс бо...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Радикал Мэнторинг-д талархмаар байна.Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://radicalwisdombook.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна