Төлөвлөгөөний мэдээлэл

Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

7-с 4 дахь өдөр

Хамтдаа хооллох  


Эхнэрийнхээ цөхрөлтгүйгээрзүтгэдэг зүйлсийг тоолох юм бол тийм ч олон биш. Хамтдаа оройн хоол идэх тэдгээрийн нэг байсан.



"Гэртээ хэзээ ирэх вэ?" гэж тэрээр асуудаг. "Зөндөө их ажилтай байна... удах байхаа" гэж би хэлдэг. Зоригтойгоор, тэрээр, "Ажлаа дуусгаадгэртээ харих замдаа одо гар. Манайх гэр бүлээрээ хооллодог. Хоол бэлэн болох бөгөөд бид хооллохоор 6:30-д ширээн дээр суух болно!" гэж тэрээр ууртайгаар хариулдаг.



Би бага зэрэг хэтрүүлж байгаа юм шүү. Гэр бүлээрээ орой бүр хамтдаа хооллоно гэж эхнэр маань тогтмол цөхрөлтгүйгээр зүтгэдэг. Эхэндээ, энэ нь яагаад тийм чухал зүйл болохыг нь би тийм ч сайн харж чадаагүй.



Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, ялангуяа хүүхдүүд маань нас биенд хүрэх үед би үүний үнэ цэнийг олж харсан. Энэ бол өдөр бүр ганцхан удаа нүд нүдээ харж ярих боломж байсан. Бид хамтдаа ярьцгаасан. Бид тэднийхээ мөн тэд ч бас бидний зүрх сэтгэлийг үнэхээр сонсох боломжтой болсон. Эцэг эх нь хэрхэн ярьж, хэрхэн хамтран ажиллаж мөн хэрхэн бие биенийгээ хайрладаг болохыг тэд харах боломжтой болсон. Ах эгч дүүс гэр бүлийн багахан тунг амсахаар сууцгаасан.



Гэрээсээ биш юм бол өөр хаанаас хүүхдүүд чинь бие биедээ бие сэтгэлээ зориулсан хайр, гэр бүлийн бүтэц, үнэнч байдал, бусдыг ойлгох, харилцааны асуудлуудад шийдлийг олох чадвар болон уучлалын талаар суралцах боломжтой вэ? Гэрлэлт, гэр бүлийн амьдралд хэн тэднийг бэлтгэх вэ? Хүүхдүүд энэ бүхнийг суралцдаг "нөхрийн сургууль" эсвэл "эхнэрийн сургууль" байдаг гэж би лав сонсоогүй юм байна.



Асуулт: Гэр бүлээрээ та нар тогтмол хамтдаа суудаг уу? "Одоогоос хорин жилийн дараа гэрээс гадуурх үйл ажиллагаанаас тэдний суралцсан зүйлс гэр бүлийн гишүүд нүүр нүүрээрээ байхаас суралцсан зүйлсээс илүү чухал байх болов уу?"


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс бо...

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Радикал Мэнторинг-д талархмаар байна.Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://radicalwisdombook.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна