Төлөвлөгөөний мэдээлэл

Хайрт донтолт минь...Загвар

Dear Addiction...

5-с 5 дахь өдөр


V Өдөр: Шинэ Суурь


Хэрэв бид Бурханд өөрсдийгөө захируулж, эдгэрлийн явцыг эхэлбэл бидний өнгөрсөн дэх алдаа, буруу алхам, донтолт биднийг захирах хүчгүй болдог. Дараа дараагийнхаа алхмуудыг зөв хийсээр байвал шинэ суурь бий болно.


Бид ямар нэг бат зүйл дээр суурилах учиртай, үгүй бол өнгөрснөөс улбаатай гэм нүгэл биднийг гинжилсээр байх болно. Бид Есүст за гэж хэлэх үедээ эдгэрэлд за гэдэг бөгөөд шинэчлэгдэх хүч чадлыг хүлээн зөвшөөрдөг. Библид хэрэв бид Христийн дотор байгаа бол шинэ бүтээл болсон гэдэг. Тийм аваас, бид хуучин худал хуурмагийн талаар бус шинэ зүйлсийг бодож чадна, өмнөхөөсөө илүү сайн шийдвэр гаргаж чадна, стрессийг өмнөх шигээ идэж, ууж, татаж бус харин эрүүл аргаар зохицуулж чадна, эсвэл зовлон шаналлаа намсгахын тулд хэрэглэдэг байсан хуучин зүйлээс зайлсхийж чадна.


Бурхан таныг зүгээр нэг дажгүй амьдралтай болоосой гэж хүсдэггүй. Харин эдгэрлийн явцдаа ч бялхам дүүрэн амьдралтай байгаасай хэмээн хүсдэг! Түүний үг ба амлалтуудыг шинэ сууриндаа багтаавал эдгээр нь танд хүч өгөх ба шуурган дуунд ч амьд үлдэх тэнхээ өгнө. Хэрэв та Бурханы Үгэнд суурилж, эдгэрэхээр ажиллахгүй бол эхний салхиар л түрүүлгээ харж унах нь гарцаагүй.


Энэ бол дахин босгох цаг. Хад чулуун дээр байшингаа барихдаа анхаарал хандуулаарай.


Эдгэрлийн үйлчлэлийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой. www.storminc.org


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dear Addiction...

“Хайрт донтолт минь” гэх энэхүү чимээгүй цагийн хөтөч бол Библийн үүднээс донтолтын тойргийг гүнзгийн судлах таван өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Донтолттой уялдан бидэнд тулгардаг бэрхшээлийг давах хүч ба ойлголтын тала...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.storminc.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна