Төлөвлөгөөний мэдээлэл

Хайрт донтолт минь...Загвар

Dear Addiction...

5-с 3 дахь өдөр

III өдөр Эргэлт


Амсаж үзэх ба солигдох. Эдгээр нь гэм нүглийн уруу татах аргуудын нэг юм. Үгүй гэж үү? Бид зугаа цэнгэл, сэтгэл ханамж, амар амгалангийн амлалтад соригдож басхүү уруу татагддаг. Харин бид эдгээр гурван зүйлсийг бүгдийг нь Үгнээс олж авах боломжтой бөгөөд ертөнцийн өгөх аливаа зүйл бодит зүйлсийн хуурамч, хиймэл, дуураймал хувилбар болохыг мэддэг.


Гэхдээ энэ нь бидэнд нөлөөлөх донтолтын нөлөөг үгүйсгэж эсвэл багасгахгүй. Мэдлэгийг үйлдэлтэй хавсаргах үед мэдлэг үнэ цэнтэй болдог.


Банкны теллер хуурамч мөнгөн дэвсгэртийг яаж ялгаж сурдгийг та мэдэх үү? Техник технологи хөгжихийн хэрээр өдрөөс өдөрт гэмт хэргийн арга нарийсаж байгаа энэ цаг үед хуурамч мөнгөн дэвсгэртийг ялгах улам бүр хэцүү болж байгаа нь мэдээж. Үүнтэй тэмцэхийн тулд банкнууд хуурамч мөнгөн дэвсгэртийн шинэ хувилбаруудын талаарх мэдээллийн сангаа тогтмол шинэчилж байдаг уу? Мэдээж. Тэдэнд гэмт хэрэгтнүүдийн жагсаалт байдаг болов уу? Мэдээж. Гэвч тэдний сургалт жинхэнэ эд зүйл дээр суурилдаг. Банкны теллер жинхэнэ мөнгөн тэмдэгтийг гарын арван хуруу шигээ мэдэж, танил дасал болсон байдаг тул өчүүхэн төдий өөр байх төдийд шууд мэддэг.


Бид үүнээс сүнсний төлөвшил болон эрүүл саруул ухааны талаар юу сурч болох вэ? Ром 12:2 -р эшлэлд “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.” хэмээжээ.


Донтолтоос салж, сэргэн засарч буй бид шууд утгаараа оюун санаагаа шинэчилснээр өөрсдийгөө өөрчилдөг бөгөөд амьдралын аливаа нөхцөл байдлыг даван гарч сурдаг. Бид Бурханы Үг ба биднийг хайрласан Түүний хайрын жинхэнэ үнэнийг мэдэх үед дуураймлыг шууд ялгаж мэддэг.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dear Addiction...

“Хайрт донтолт минь” гэх энэхүү чимээгүй цагийн хөтөч бол Библийн үүднээс донтолтын тойргийг гүнзгийн судлах таван өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Донтолттой уялдан бидэнд тулгардаг бэрхшээлийг давах хүч ба ойлголтын тала...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.storminc.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна