Төлөвлөгөөний мэдээлэл

Хайрт донтолт минь...Загвар

Dear Addiction...

5-с 1 дахь өдөр

1 дэх өдөр Удиртгал

Хүн бүрд эдгэрлийг

Хэрэв та хар тамхи эсвэл архи, хоол эсвэл порно, мөрийтэй тоглоом, эсвэл гэнэтийн цочрол зэргээс үүдсэн шаналлаас эдгэрч яваа эсвэл насан туршдаа ийн амьдарч байгаа танд эдгэрэл хэрэгтэй.

Ирэх таван өдрийн турш Хайрт донтолт минь уншлагын төлөвлөгөөгөөр бид эдгэрэлтэй холбоотой зарим асуудлыг хөндөх болно. Та эдгэрлийн талаар шинийг эрэн хайж байгаа эсвэл урт хугацааны эдгэрлийн явцдаа шинэ амьсгаа авахыг хүссэн, аль нь ч бай, таны алхаж буй замд бид урам зориг хайрлахын төлөө залбирна.

Бид амьдралаараа туулан гарсан учраас энэ ертөнц ямар байдгийг мэднэ. Ямар ч төрлийн донтолтын урхидах уран сайхан арга хийгээд хэзээ огтхон ч хөгжилтэй биш болж хувирдгийг бид мэднэ. Тартагтаа тулж, газар мөргөн унахад Бурхан бидний амьдралыг шинэ, илүү хүчтэй суурин дээр дахин босгодог. Мөн дахин дахин алдаж, ухарч унах боломжтойг ч мэднэ. Гэвч энэ бүхний дунд, Христэд итгэх итгэл хийгээд гэрчлэлийн үгээр бид Ялагчид болсон.

Биднийг өөрчилж чадах зөвхөн тэр Нэгэн, Есүс Христэд өдөр бүр бууж өгөх үед бид эдгэрч байдаг. Бид тантай хамт алхаж, танд Бурханы үгнээс найдвар өгч, эдгэрэл чөлөөлөлт нь боломжтойг танд харуулж урамшуулахыг зорино.

Та хаанаас эхэлж буйгаас үл шалтгаалан, хэр донтсоноос үл хамааран, та хэр байгаагаас эсвэл яг одоо юу мэдэрч байгаагаас үл шалтгаалан цаг нь болжээ. Одоо эхлэх болжээ. Учир нь, хуурай ясанд амьсгалаараа амь өгсөн, цөлд булаг урсгагч, эзгүй зэлүүд талд зам тавигч, үхсэнийг амилуулагч Бурханд бид үйлчилдэг учраас сэргэлт ба амилал бий.

Эдгэрлийн хөтөлбөрийн дагуу ажилласнаар бид дайсанд алдсан газар нутгаа эргүүлэн авч, донтолтын улмаас гаргасан шийдвэрийн уршгийг засах, мөн эдгэрлээр Есүсийн гар хөл болж бусдад эдгэрэхэд нь тусалж Бурханы хаанчлалыг тэлэх болно.

Эдгэрэл үнэ цэнтэйн адил та ч бас үнэ цэнтэй

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dear Addiction...

“Хайрт донтолт минь” гэх энэхүү чимээгүй цагийн хөтөч бол Библийн үүднээс донтолтын тойргийг гүнзгийн судлах таван өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Донтолттой уялдан бидэнд тулгардаг бэрхшээлийг давах хүч ба ойлголтын тала...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.storminc.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна