Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар

Breathe Spiritual Passion Into Your Marriage

7-с 6 дахь өдөр

“Лам эсвэл гэлэнтэй Гэрлэсэн Мэт”

Гэрлэлтийн ихэнх зөрчилдөөн нь эхнэр юмуу нөхөртөө сэтгэл гонсойсны үр дүнд үүсдэг нь үнэн биш гэж үү? Бид тэднийг хэн нэгэн байлгах эсвэл ямар нэг зүйлийг хийлгэх эсвэл ойлгуулах гээд байдаг бөгөөд тэд тийм биш эсвэл хийхгүй байвал бид өөрсдийнхөө өмнөөс харамсч эхлэдэг. Бид өөрсдийгөө тэднээр Бурхан биднийг хайрладаг шиг хайрлуулахыг үнэхээр хүсдэг. Бид тэднийгээ хэцүү өдрийг маань хэцүү байсныг нь мэдээд,“Санаа зоволтгүй дээ. Тийм ч сүртэй зүйл биш дээ. Надад онцгой юм хэрэггүй дээ”гэж хэлэхэд маань худлаа гэдгийг нь мэддэг байхыг тэднээс хүсдэг; хүчтэй эсвэл зөөлөн аль байх хэрэгтэйг мэддэг байх, бууж өгөх эсвэл тууштай бат зогсох, зүгээр л тэднээр үүнийг хийлгэхийг бид хүсч байгаа учраас бид ингэдэг. Тэд үнэхээр л бидэнд хайртай юм бол, мэдэх л байсан, тийм үү?

Шударга байцгаая: Заримдаа тэгж бодох эсвэл тийм мэдрэмж төрөх үе байдаггүй гэж үү?

Бас та энэ нь хүний махан биетэй эхнэр юмуу нөхрийн хувьд боломжгүй хэцүү гэдгийг ойлгож байгаа биз дээ?

Гэвч хэрэв би“лам юмуу гэлэнтэй гэрлэх”ийг эрж хайж байсан бол яах вэ? Хэрвээ би нөхөр юмуу эхнэрээсээ юуг ч хүлээхгүй, сэтгэл санааны болон харилцааны бүхий л хэрэгцээгээ бүгдийг нь ганцхан Бурханаас хамааралтай байлгахаар шийдсэн бол яах вэ?

Тэгээд эхнэрийнхээ хийхгүй байгаа зүйлд дургүйцэхийн оронд, түүнийхээ хийдэг жижиг зүйл бүхэнд дарагдах (эерэг замаар) болно. Дургүйцлийн оронд талархлаар би бялхах болно.

Гэрлэлтэд энэ нь яг эсрэгээрээ болдоггүй гэж үү? Хэн нэгэнтэй болзож байх үед тэр танд зориулж ямар нэг сайхан зүйл хийхэд нь та: Үнэхээр гайхалтай! гэж боддог. Гэрлэснийхээ дараа тэр таны хүссэн бэлгийг авч өгөөгүй үед нь та: Ингээд л болоо юу? гэж боддог. Үнэхээр тийм гэж үү?

Бурханлаг эмэгтэйтэй гэрлэсэн байхын давуу талууд, гэхдээ гэлэн шиг зан ааштай, юуг ч хүсэн хүлээдэггүй, Бурханаас хамааралтай байдаг, мөн нөхөр маань намайг юугаар ивээхээр сонгосон байна тэр зүйлд чин сэтгэлээсээ талархдаг учраас л би “гэлэнтэй гэрлэхийг” хүсч байна.

* Талархлаар эсвэл дургүйцлийн алинаар нь зан ааш чинь дүүрэн байгааг та харж байна вэ? Эхнэр юмуу нөхөртэйгээ харилцах харилцааг тань“лам юмуу гэлэнтэй гэрлэсэн гэрлэлт”хэрхэн өсгөх бол?

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Breathe Spiritual Passion Into Your Marriage

"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн ...

More

David C Cook-д энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.dccpromo.com/a_lifelong_love/-с үз

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна