Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар

Breathe Spiritual Passion Into Your Marriage

7-с 2 дахь өдөр

“Цоо шинэ амьдралыг хайж байвал”

Өөрөөсөө дараах зүйлийг асуу: гэрлэлтэндээ хэр олон удаа би огт хэрэггүй зүйлээс болж маргалдах хавханд ордог вэ? Хэрэв хосууд зүгээр л хамтдаа сард нэг удаа Уулан дээрх сургаалийг уншдаг бол хэр олон гэрлэлтийн асуудлууд шийдвэрлэгдэх байсан бол?

Энэ дэлхий дээрх зүйлсийг үл тоохоор биш—тэгэх ч шаардлага байхгүй бөгөөд—энэ нь диваажин дахь зүйлсийг өргөмжлөхийн тулд юм. Jonathan Edwards ийнхүү шүлэглэсэн байдаг: “Эцгүүд болон эхчүүд, нөхрүүд, эхнэрүүд эсвэл хүүхдүүд, эсвэл энэ дэлхийн найзууд, бүгдээрээ сүүдэр төдий; харин Бурхантай харилцаатай байх бол хамгийн гол чухал. Эдгээр нь тарж бутарсан нарны цацраг, харин Бурхан бол нар. Эдгээр нь зүгээр л горхи; харин Бурхан бол усан оргилуур. Эдгээр нь зүгээр л дуслууд, харин Бурхан бол далай.”

Эдгээр нь бүхэлдээ бид гол анхаарал болон бодол санаагаа гайхамшигт зүйлсэд төвлөрүүлэхэд хичээх хэрэгтэй; тэгэхгүй бол,—харилцаа холбоогоо дээшлүүлэхээр, санхүүгээ баталгаатай болгохоор, романтик харилцаагаа шинэлэг бас хөгжилтэй байлгахаар гэх мэтээр олон зүйлүүдийг хийхээр хичээн, өөрсдийн бүх анхаарлаа бага ач холбогдолтой (гэхдээ л чухал) байнд чиглүүлэх магадлалтай байдаг. Эдгээр нь амьдралын амин чухал зүйлс биш бас хүрэх гэсэн эцсийн зорилго маань биш гэдгийг бид байнга санах хэрэгтэй. Төгсгөлд нь, Edwards-ын бидэнд сануулсанчлан,“

Хэрэв бидний амьдрал диваажин руу чиглэсэн биш л бол, там руу чиглэсэн аян байх болно.”Хэрэв та үнэхээр ийнхүү амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол, сар бүр эхнэр юмуу нөхөртэйгээ бас/эсвэл хэсэг бүлэг дотно найзуудтайгаа энэ талаар ярилц. Бие биенээсээ ийнхүү асуу:“Диваажинд найдах найдвар нь бид бие биенийгээ хэрхэн хайрлахад, хүүхдүүдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэхэд, мөнгөө хэрхэн захиран зарцуулахад, мөн цаг заваа юунд зарцуулахад яаж нөлөөлж байна вэ?”

* Өдөр бүрийн амьдралд чинь диваажинд найдах найдвар тань хэрхэн нөлөөлж байна вэ? Мөнхийн улсад төвлөрсөн бодол санаатай байх юм бол, энэ нь өдөр тутмын амьдралд тань хэрхэн нөлөөлөх бол?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Breathe Spiritual Passion Into Your Marriage

"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн ...

More

David C Cook-д энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.dccpromo.com/a_lifelong_love/-с үз

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна