Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтэндээ сүнслэг хүслийг үлээЗагвар

Breathe Spiritual Passion Into Your Marriage

7-с 1 дахь өдөр

“Бурханыг Хадам эцгийн дүр төрхөөр”

Энэ нь бараг сануулга хэлбэрээр ирсэн бөгөөд нуулгүй хэлэхэд, надад нэг нэгээрээ ирэх үнэхээр шаардлагатай байсан юм. Намайг гэрлээд удаагүй шинэхэн нөхөр байхад минь, эрчимтэй залбирлын цагын үеэрээрээ би, Бурхан надад хандан маш тодорхойгоор Лиза зүгээр л миний эхнэр биш, Түүний охин нь бөгөөд тэр ёсоор би түүнтэй харьцах ёстойг хэлж буйг мэдэрсэн.

Энэ нь миний хувьд илчлэлтийн мөч байсан бөгөөд, энэхүү мэдрэмжийг өөрийн гэсэн хүүхдүүдтэй болсны дараа гүн гүнзгий мэдэрсэн. Миний сайн хүмүүсийн нэгэнд тооцогдохын тулд хүүхдүүдийн маань аль нэгэнд л сайн хандахад хангалттай.

Эсрэгээрээ, намайг үнэхээр уурлуулахыг хүсвэл хүүхдүүдээр маань оролдоод үз. Тэдэнд муухай загна. Таны нэр дурсагдах төдийд л цусны даралт маань ихсэх болно, учир нь миний хүүхдүүдээр оролдсоноос надаар оролдсон чинь хамаагүй дээр.

Тэгээд би өөрийгөө Бурханы охинтой гэрлэснээ ойлгох үед—та нар, эмэгтэйчүүд, Бурханы хүүтэй гэрлэснээ ойлгох үед—миний гэрлэлтийн талаарх бүх л үзэл бодол өөрчлөгдсөн. Бурхан миний эхнэрийг—Түүний охиныг—би охидуудаа хайрладгаас хамаагүй илүү ариун мөн илүү хүчтэйгээр хайрладаг. Гэнэт, гэрлэлт маань би болон надаас өөр нэг хүнийг хамаарсан зүйл төдий биш; энэ нь маш ихээр хайрладаг гуравдахь хамтрагчтай харилцах харилцаа байсан. Үлдсэн амьдралынхаа туршид Түүний Тэнгэрлэг оюун санаанд үргэлж“Түүний жоохон охин”байсаар байх тэр эмэгтэйг харж халамжлахыг хамгийн гол зорилгынхоо нэг болгох замаар Бурханыг хүндлэх хэрэгтэйг ойлгосон юм.

Бурханыг бидний эцэг болох талаар, гайхалтай бас үнэн сургаалиудыг тал бүрээс нь авч үзэн пасторууд заахыг бид нилээдгүй сонсдог. Хэрэв та гэрлэлтээ өөрчлөхийг хүсч байвал, энэхүү ойлголтоо тэлж, Бурханыг Хадам Эцэг талаас нь тунгаан бодоход цаг гарга. Учир нь та итгэгч хүнтэй гэрлэсэн л бол, Тэр таны Хадам Эцэг гэсэн үг!

* Эхнэр юмуу нөхрөө Бурханы хүү/охин гэж бодож үзсэн үү та? Ингэж бодох нь түүнтэй харилцах харилцааг(үйлдэл ба зан аашийг тань аль алийг нь) хэрхэн өөрчилсөн бэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Breathe Spiritual Passion Into Your Marriage

"Насан туршийн хайр" хэмээх шинэ номондоо Gary Thomas гэрлэлтийн мөнхийн зорилгуудын талаар дурджээ. Гэрлэлтийг тань зоригжуулсан харилцаа болгох, сүнсний амьдралыг бусдад түгээхэд туслах амьдралд ойр багаж хэрэгслэлийн ...

More

David C Cook-д энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.dccpromo.com/a_lifelong_love/-с үз

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна