Төлөвлөгөөний мэдээлэл

Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 4 дахь өдөр

"Хөгжилдөх”

Сүй тавьсан үед бүх л зүйл хөгжилтэй байдаг. Энэ нь маш их хүлээлт ба баяр хөөрөөр дүүрэн байдаг ч, хамтдаа өнгөрүүлэх насан туршийн амьдралтай харьцуулахад маш богинохон. Бие биенийгээ эргүүлж байсан, сүй тавьсан, мөн бал сарын тэр хөгжилтэй байдлыг яаж жил ирэх тусам гэрлэлтдээ хадгалсаар байх боломжтой вэ? Санхүүгийн асуудал, хүүхдүүдийн асуудал, эсвэл зүгээр л амьдралын хэвийн өөрчлөлтийн үед яаж хөгжилдөх вэ? Эхнэр юмуу нөхрөө "өөрийн болгосон" хойноо ч тэр түүний араас хөөцөлдсөөр байх хэрэгтэй гэж үү?

ТИЙМ! Хөгжилдөхийг хамгийн тэргүүн эгнээнд тавих хэрэгтэй. Таньд магадгүй хэт үнэтэй барахгүй цэнгэл мэт санагдаж болох хэдий ч үнэндээ, насан туршийн гэрлэлтийн салшгүй хэсэг нь энэ. Хөгжилдөх нь хэрэгцээ. Та түүнийг эхнэр юмуу нөхөртэйгээ хамт хийхээр СОНГОЛТ ХИЙЖ бас чадна.

Хэрэв хэн нэгний гэрлэлт таныхаас хөгжилтэй харагдаад байвал яах вэ? Хэрэв тэр банкинд таарсан эмэгтэй таны ярьсан онигоонд инээвэл яах вэ? Хэрэв танай оффисын тэр залуу амралтын өдрүүддээ дандаа таныхаас дээр зүйлсийг төлөвлөдөг бол яах вэ? Хэн нэгний хашаан дахь өвс ногоон харагдаж байгаа бол— хашаан дахь өвсөө усла! Дотно харилцаа ба холбоотой байдалдаа илүү санаа тавь. Эргээд хамгийн дотно найзууд болохын төлөө зүтгэ: хамтдаа инээ, бие биенээ тэврэн тухлан суу, тохь тух ба баяр хөөрийг бие биенээсээ эрж хайдаг бай. Хөгжилдөх цагийг төлөвлөх нь тийм ч хөгжилтэй зүйл биш ч, та түүнээс л эхлэх хэрэгтэй байж болох юм. Тэр л харилцааг та юунаас ч илүү хүсч байгаа, тийм биш гэж үү?

Хамтдаа залбиръя: Ааваа, бие биедээ цаг гаргахын оронд өөр бусад зүйлүүдэд цагаа гарздаж байсныг маань уучлаарай. Эхнэр нөхөр болохынхоо хувьд цаг гаргахад бидэнд туслаач. Хамтдаа байхад, хийхэд сайхан тэр зүйлүүдийг олоход мэргэн оюун ухаан ба шинэлэг санааг бидэнд өгөөч. Есүсийн Нэрээр, амен
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр,...

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна