Төлөвлөгөөний мэдээлэл

Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 2 дахь өдөр

“Бурханыг эрж хай”

Орчин үеийн соёл бидэнд тэр төгс төгөлдөр хүнийг: “тэр нэгэн”-ийг эрж хай гэдэг. Хэрэв бид “тэр нэгэн”-ийг олоод гэрлэчихвэл, түүнээс хойш бүх зүйл дуусашгүй аз жаргалтай байх болно, тийм үү? Энэ нь ямар ч бодлогогүйгээр хэн нэгэнд найдвараа тавьж байгаа болно. Бодоод үз: Та өөрөө тэр бүх хариуцлагыг үүрэх “тэр нэгэн” баймаар байна уу? Тэгвэл яагаад хэн нэгэнд тэр хариуцлагыг хүчээр үүрүүлэх ёстой гэж?

Бурхан бол Ганцаараа таны дутууг гүйцээгч Нэгэн. Тэр таныг, Түүнийг бүх зүрхээрээ хайрлахын тулд мөн Түүнийг юунаас ч дээгүүр тавихын тулд бүтээсэн. Бурхан бол таны Тэргүүн Нэгэн. Таны нөхөр, эхнэр бол хоёр дахь. Та хоёр хоёулаа хамтдаа Бурханыг хайхаар шийдвэрлэх үед, —хамтдаа—гэрлэлтээ цагын шуурганд үл нурах бат бөх суурин дээр босгон баръж чадна.

Нөхөр, эхнэртээ илүү дээр хань байхад Бурханаас таны дотор хийгээч гэж гуйх зүйл юү байна вэ? Өөрийнхөө гэрлэхийг мөрөөдөж байсан тэр хүн шиг болох. Гэрлэсэн хүнтэйгээ хамт Бурханыг эрж хай. Мессэжээр, утсаар, эсвэл чимээгүй ч байсан хамаагүй өдөр бүр хамтдаа залбирахад цаг гаргахаас эхлэ.

Хамтдаа залбиръя: Гэртээ Таныг нэгдүгээрт тавьж мөн хамтдаа Таныг эрж хайхад бидэнд туслаач. Харилцаагаа Тань дээр босгох замаар хүчтэй суурин дээр босгоход бидэнд туслаач. Өдөр бүр хамтдаа залбирах тогтсон цаг гаргахад бидэнд туслаач. Есүсийн Нэрээр, амен.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр,...

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна