Төлөвлөгөөний мэдээлэл

Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 1 дахь өдөр

" Өнөөдрөөс эхлэн урагшаа"

Та яг одоо гэрлэсэн ч бай, үгүй ч бай, та хэзээ нэгэн цагт гэрлэлт маань ийм байгаасай гэж мөрөөдөж байсан уу? Эхнэр эсвэл нөхөр маань ямар хүн байх бол? Хоорондын харилцаа чинь яг ямар байх бол? Хүүхдүүдтэй болох болов уу бас хаана амьдрах бол? Одоо яг одоо байгаа амьдралаа эргэцүүлэн бодоод үз. Бидний бодит амьдрал мөрөөдөл хоёр үл нийцэх үед, бид энэ талаар юу хийж чадах вэ?

Гэрлэлтийн амлалтад “бүх зүйл сайхан байхад ч эсвэл хамгийн муугаар эргэх үед ч, хамгийн баян байхдаа ч эсвэл үгээгүй хоосон байхдаа ч, өвчин зовлонтой үед ч эсвэл эрүүл саруул үед ч” гэсэн амлалтууд орсон байдаг. Ямар ч харилцаанд эдгээр нь бүгд байдаг. Ямар ч нөхцөл байдал, сонголтууд, алдаа дутагдлууд, эсвэл гэнэтийн бэлгүүд биднийг өнөөгийн байгаа мөрөөдлийн бус амьдралд маань хүргэсэн байна хамаагүй, нөхцөл байдлыг өнгөрсөн амьдрал руугаа харснаараа бид дээрдүүлж чадахгүй. Зөвхөн одооноос эхлэн өөрсөддөө илүү дээр ирээдүйг амлаж чадна—“энэ өдрөөс эхлэн урагшаа.”

Хэрвээ мөрөөдсөн тэр гэрлэлт маань амархан олддог байсан бол тэр гэрлэлт аль хэдийн биднийх байх байсан, тийм биш гэж үү? Хэрэв таньд тийм хүч чадал байхгүй бол, бидэнд үргэлж хангалттай байдаг Христийн хүч чадалд тулгуурлаж сурах хэрэгтэй болно. Мөн хайр дутагдаад байгаа юм шиг таньд санагдах үед ч— хэзээ ч үл дундрах Түүний хайранд та түшиглэж болно.

Хамтдаа залбирцгаая: Эзээн, Таниас ирэх бэлэг, шинэ эхлэлийн дахин нэг боломж болох өдөр бүрийн төлөө Таньд талархъя. Өнгөрснөө мартаж мөн уучилахад бидэнд туслаач. Өнөөдөр, дахин маргааш, түүнээс цааш өдөр бүрт өөрсдийн суд дорой үедээ Таны хүч чадлыг харахад бидэнд туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, амен.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр,...

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна