Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар

God’s Plan For Your Life

6-с 6 дахь өдөр

Айдас таныг зогсоохыг бүү зөвшөөр.


Таны амьдралд маш олон том зүйлс ирж байгаа байж магадгүй. Төгсөлт. Их сургууль. Кареер. Амьдралын асуудлууд. Та энэ бүх зүйлсээс болж юу хийж байгаагаа ч мэдэхгүй стрессдэж байж магадгүй! 


Иошуа ч бас ийм нөхцөлд байсан. Библид, Мосе бол Израилчуудын цор ганц удирдагч нь байсан талаар гардаг. Иошуа бол түүний туслах байсан. Тэгээд Мосе өөд болж, Израилийг удирдах тэр бүх ачаа Иошуа дээр буун ирдэг. Маш дарамттай сонсогдож байгаа биз?


Бурхан Иошуад зааварчилгаа өгч байхдаа энэ үгийг гурван удаа өөр өөр цаг мөчид өгч байсан. 


"Тууштай бөгөөд зоригтой байгтун."


Бурхан Иошуагийн өмнө маш том хариуцлага ирснийг мэдэж байсан. Иошуа айна гэдгийг ч бас тэр мэдэж байсан. Гэхдээ Бурханд Иошуатай хамт явна гэсэн төлөвлөгөө байсан. Тийм ч учраас Иошуа тууштай бөгөөд зоригтой байж чадсан. Яагаад гэвэл Бурхан түүний талд гэдгийг тэр мэдэж байсан. 


Гайхалтай зүйл нь: Бурхан тантай ч бас хамт. Иошуатай адил амьдралынхаа дараагийн шинэ үе шат уруу орохдоо таныг тууштай бөгөөд зоригтой байгаасай хэмээн хүсч байна. 


Та төгсөхөөс айж, их сургуульд явмааргүй, өөрийн кареерийг эхлүүлэхийг хүсэхгүй, ирээдүйгээсээ айх айдастай байгаа энэ үед хүртэл Бурхан тантай хамт байгаа. Бид энэхүү уншлагын төлөвлөгөөнийхөө эхний өдөр та Бурханаас бүхэл бүтэн зураг төлөвлөгөөг авахгүй хэмээн ярьж байсан. Хэдий тийм ч бид өөрсдийн ирээдүйгээ Бурханд даатган, түүний төлөвлөгөө биднийхээс үргэлж илүү гэдгийг мэдэх нь чухал. 


Эцэст нь, Бурхан таны талаар санаа тавьдаг ба таны төсөөлж байгаагаас ч илүү танд хайртай юм шүү. Амьдралд тань юу ч тохиолдсон бай, Бурхан таныг орхихгүй. Амьдрал маань өөрчлөгддөг ч, Бурханы бидэнд хандсан хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тиймээс санагтун: Бурханы төлөвлөгөө үргэлж тодорхой биш байж болох ч түүний төлөвлөгөө биднийхээс хавь илүү гэдгийг. Та үүнийг үнэн сэтгэлээсээ ойлгон, мэдэх үед та ямар ч зүйлд бэлэн болсон гэсэн үг. 


Энэхүү сэдэвтэй адилхан өөр материал судлахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой.href="http://www.finds.life.church/">www.finds.life.church  

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

God’s Plan For Your Life

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.life.church хаягаар зочлоорой

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна