Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар

God’s Plan For Your Life

6-с 1 дахь өдөр

Бурханы төлөвлөгөө таны бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш байж магадгүй.


Та өмнө нь "Бурхан таны амьдралд зориулсан төлөвлөгөө бий" гэж сонсож байсан уу? Ихэнхдээ бидний эцэг эх эсвэл зарим нэг хүмүүс биднийг урамшуулахын тулд Бурханы төлөвлөгөөний талаар ярьдаг. Энэ нь заримдаа биднийг айлгаад л орхичихдог. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Бурханы төлөвлөгөө бол таны бодож байгаа шиг тийм ч төвөгтэй биш. 


Хуучин гэрээнд, Абрам нэртэй нэгэн хүний талаар гардаг. Эхлэл 12:1-д Бурхан Абрамд төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхин миний чамд зааж өгөх газар уруу яв хэмээн тушаадаг. Төрсөн нутгаа, өөрийнхөө гэрийг орхиод хаашаа нь мэдэгдэхгүй газар уруу явна гэнээ? Аймшигтай сонсогдож байна! Гэсэн ч Эхлэл 12:4-д ... Абрам Эзэний хэлсэн ёсоор явжээ…” гэсэн байдаг. 


Бурхан Абрамд бүхэл бүтэн зураг төлөвлөгөөг харуулаагүй. Бурхан Абрамаар хийлгэхийг хүссэн дараагийнхаа зүйлсийн талаарх зааврыг л өгдөг.


Товчилвол: Түүний дуулгавартай байдлаар дамжуулан, Бурхан Абрамын нэрийг Абрахам болон өөрчилсөн. Энэ нь "олон үндэстний өвөг" гэсэн утгатай. Тэгээд Абрахам үнэхээр олон үндэстний өвөг эцэг нь болдог. Еврей 11 номонд Абрахам ахин Итгэлийн баатар хэмээн дурдагддаг. Гайхалтай биш гэж үү? 


Абрам бол Бурханы төлөвлөгөөний өчүүхэн хэсгийг л харан, итгэлээрээ амьдарсан хүний гайхалтай жишээ юм. Тэр мэдээж төгс байгаагүй. Гэхдээ түүний амьдрал, ойлгомжгүй зүйлсүүдэд хүртэл Бурханд дуулгавартай байсан мөчүүдээр дүүрэн байсан юм. 


Тэгэхээр, бидний амьдралд ч мөн адил Бурханы төлөвлөгөө биелэхдээ тэр бидэнд дараагийн алхмыг өөрийн үгээрээ (Библи) дамжуулан заан чиглүүлдэг юм. Энэ л Бурханы төлөвлөгөө гээд байгаа зүйл юм. Энэ бол бидний Бурханд дуулгавартай хандаж буй шийдвэрүүдийн нийлбэр юм. 


Дуулал 119:105-д хэлэхдээ Бурханы үг бол бидний хөл дэх дэнлүүбидний зам дах гэрэл гэсэн байдаг.Энэ эшлэл та бүхний унтлагын өрөөг бүхэлд нь гэрэлтүүлдэг гэрлийн талаар яриагүй. Харин, бяцхан лаатай байх нь ямар утга учиртай талаар ярьж байна. Энэ нь мэдээж их хэмжээний гэрлийг гаргахгүй, гэхдээ яг урд байгаа зүйлсийг маань харах хэмжээний гэрлийг гэрэлтүүлж чадна. Энэ нь та тас харанхуй өрөөнд жижиг гэрэлтэй үлдвэл урдах замаа л харахтай адил зүйл юм. 


Яг Абрамтай адилхан, Бурхан бидэнд амьдралын маань бүхэл бүтэн зураг төлөвлөгөөг харуулахгүй. Хэрвээ тэр бидэнд тийм зүйлийг хийж өгвөл, бид итгэлээр амьдрах болон түүнд найдах хэрэггүй болно. Харин оронд нь, Бурхан бидэнтэй өөрийн үгээр дамжуулан ярилцахыг хүссэн. Мөн амьдралд маань буй бусад итгэгч ах дүүсээр дамжуулан дараагийн алхамаа хийхэд маань туслахыг хүссэн. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

God’s Plan For Your Life

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.life.church хаягаар зочлоорой

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна