Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөЗагвар

God’s Plan For Your Life

6-с 3 дахь өдөр

Бурхан таны амьдралд зориулсан төлөвлөгөөг хэрхэн олох вэ? 


Хэрвээ та уралдаанд гүйж үзсэн бол хурдаа зөв тохируулах нь чухал гэдгийг мэдэх байх. Та хэт удаан байвал, хүмүүс таныг орхих болно. Та хэт хурдан гүйвэл, барианд орохоосоо өмнө ядраад дуусгаж чадахгүй ч байж болох юм. 


Уралдаж байгаа хэрнэ хурдаа зөв тохируулна гэдэг хэцүү. Аз болоход, итгэлийн амьдралд маань бидний хурдыг тохируулж өгдөг нэгэн байдаг.  


Галат 5:25-д "бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая" гэсэн байдаг. 


Хэрэв бид Сүнс дотор явах юм бол, тэр бидний хурдыг тааруулж өгөх юм. Бид ард орхигдох биш, хэт урд орхин гүйх биш харин Сүнс дотор явах хэрэгтэй.


Хэрэв бид Сүнс дотор явбал, тэр бидэнд мэргэн ухааныг өгөн, зөв шийдвэр хийхэд тусалдаг. Сургаалт үгс 3:6-д бид түүнийг мэдэхэд зам бүхэн минь байвал, тэрээр зам харгуйг маань шулуутгах талаар гардаг.


За, наадах чинь онолын хувьд их аятайхан сонсогдож байна. Гэхдээ бид яг яаж Сүнс дотор явах юм бэ?


Энд хэрэгжүүлэх боломжтой гурван алхам байна:


1)Түүний үгээр дамжуулан Бурханыг эрэн хай. Та энэхүү библийн унших төлөвлөгөөг Библийн аппликэйшнийг ашиглан уншиж байгаа учир та энэ алхамыг маргаангүй хийж байна. Бурханы үгийг уншин, үүнийг өдөр бүрийн тань зуршил болго. Таны уншиж болох маш олон библийн унших төлөвлөгөө бий. Хэрвээ та бусадтай хүүрнэн уншихыг хүсвэл жижиг бүлгээр ч унших боломжтой.


2)Тасралтгүй залбир.Залбирлын талаарх янз бүрийн ойлголтоор өөрийгөө бүү айлга. Залбирал гэдэг нь зүгээр л Бурхантай ярилцан, түүнийг сонсоно гэсэн үг. Хэрвээ та амархан сатаардаг бол (бид бүгд тэгдэг), та өөрийн утасны тэмдэглэл хөтөлдөг аппликэйшн уруу орон залбирахыг хүссэн зүйлсээ жагсаан бич. 


3)Христ итгэлт хүрээлэлд бай.Сүнс дотор явна гэдэг нь өөрийгөө бусад итгэгч нараар хүрээлүүлнэ гэсэн үг. Үүнийг хийх хамгийн зөв зам бол үргэлжлүүлэн өөрийн жижиг эсийн бүлэг болон сүм, чуулгандаа тогтмол хамрагдах юм. Дараагаар нь чуулгандаа үйлчилж эхлээрэй. Та тэнд шинэ хүмүүстэй танилцан, бусад итгэгч нартай илүү гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгох боломжтой. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

God’s Plan For Your Life

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө юу вэ? Энэ бол Христийн дагалдагч бидэнд байдаг хамгийн түгээмэл асуултуудын нэг билээ. Гэхдээ бид нүдээ нээгээд харвал, Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө нь бага зэрэг хэрээс...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.life.church хаягаар зочлоорой

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна