Төлөвлөгөөний мэдээлэл

Христийн дaхин амилалтын заргаЗагвар

Case For The Resurrection Of Christ

4-с 4 дахь өдөр

Библийн дагуух Дахин амилалтын үндэс 


Библи дээр дурдсанчлан Христитгэл ба Христийн талаарх үнэн тэр чигээрээ зөвхөн Христийн махан биеийн дахин амилалт дээр үндэслэдэг. Коринт хотын Чуулганд хандан захидал бичиж байхдаа элч Паул ийнхүү маргахад хүрчээ, "Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно" (1 Коринт 15:14). Өөрөөр хэлбэл, хэрэв Тэр дахин амилаагүй юм бол Христитгэл хоосон зүйл юм гэж Паул энд хэлж байгаа аж! Гэвч хэрэв Тэр дахин амилсан аваас энэ нь түүхэн дэх хамгийн агуу ач холбогдолтой үйл явдал болох юм. Есүсийн дaхин амилалтын нотлох баримтыг дэлхийн тэргүүлэх шинжээчдийн нэг болох Доктор Гэйри Ар. Хэйбермас Бичээсийн дагуух гурван үндэслэлийг нэрлэсэн нь дараах аж:


 


  1. 1 Коринт 15 дээр үндэслэсэн Бичээсийн дагуух нотлох баримт: 'Амилалтын дараах Есүсийн үзэгдэл' (1 Коринт 15:4-8)-ийн талаарх нотлох баримтын талаар харвал 1 Коринт 15-р бүлэг дээрх хоёр чухал хүчин зүйлсийг дурдах хэрэгтэй болдог. Нэгдүгээрт, энэ бол дaхин амилалтын талаарх "хамгийн эхний бичиж үлдээсэн баримт"-уудын нэг бөгөөд Сайн мэдээнээс ч хамаагүй өмнө бичигдэн үлдсэн нь үнэн. Хоёрдугаарт, "нүдээр үзсэн гэрч"-ийн мэдүүлэг юм. Үнэндээ, Паул үүнийг Христ цовдлогдсоноос 25 жилийн дараа буюу МЭ 54-57 оны үед эдгээрийг бичжээ. Тухайн үйл явдал болсон болон үүнийг бичиж үлдээхийн хоорондох богино хугацаа нь "нүдээр үзсэн гэрчийн мэдүүлэг" хэр найдвартай болохыг харуулж байгаа бөгөөд тэмдэглэлийг завхруулсан ямар нэгэн домог төрөн гарах боломжийг хязгаарлаж буй юм. Цаашилбал, өнөө үед бид үүнээс ч удаан хугацааны дараах гэрчийн мэдүүлэгт итгэдэг.
  2. Элч Паулын гэрчлэлийн найдвартай байдал нь: Мэдүүлгийнхээ үнэн зөв байдал эсвэл найдвартай байдлын талаар Элчийн өгүүлэх хоёр чухал үнэн бий. Эхнийх нь, Христ цовдлогдсоноос хойш нэгээс хоёрхон жилийн дотор Паул итгэгч болсон гэж үздэг. Түүнчлэн 'эртний түүхийн' талаар авч үзвэл (Христийн амилалт г.м) тухайн үйл явдал болсон цаг ба түүний энэ талаар бичиж үлдээсэн мэдүүлгийн хооронд харьцангуй богино хугацаа байгаа нь маш чухал юм. Удаах нь, Паул нүдээр үзсэн өөр бусад хүмүүсийн талаар бус харин амилсан Христийг тэр өөрийн нүдээр үзсэн гэрч болохоо (1 Коринт 15:8) ярьж буйг бид мартаж болохгүй. Паул урьд нь Саул гэдэг 'үл итгэгч' байсан, Христитгэлийн үнэнд эргэлзэгч байгаад зогсохгүй дагалдагчдыг догшиноор хавчигч нэгэн байснаараа олонд танигдсан гэдгээс харвал энэ нотлох баримт улам илүү чухал болдог. 
  3. Дагалдагч нарын нүдээр үзсэн талаарх мэдүүлгийн найдвартай байдал: Өөрсдийнхөө амийг алдах эрсдэлтэй байсан ч шавь нар гэрчлэх хүсэлтэй болтлоо өөрчлөгдсөн нь үнэн. Нэгэн удаа хэн нэгэн ингэж бичжээ, "Өөрсдийнхөө үнэн гэж итгэх зүйлийнхээ төлөө хүн үхэхээс ч буцахгүй байж болно харин худал болохыг нь мэдэх зүйлийнхээ төлөө тэд хэзээ ч үхэхийг хүсэхгүй." 

Эдгээр гурван шалтгаануудыг Библийн хүчирхэг үндэслэлтэй нийлүүлвэл Есүс Христ үхлээс амилсан гэж дүгнэхэд дөхөм болно. 


Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Case For The Resurrection Of Christ

Христийн дaхин амилалтад дэмжлэг үзүүлэхүйц хөдөлшгүй нотолгоо ба баримтыг олгох зорилготой. Эдгээр баримтууд нь үл итгэгчид, шүүмжлэгчид болон хайгчдын тавих асуултуудад хариулахын тулд бэлтгэгдсэн болно. Гэсэн хэдий ч ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан RZIM India ба Илтгэгч & Сургагч Балажиед Нонгрумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://rzimindia.in/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна