Төлөвлөгөөний мэдээлэл

Христийн дaхин амилалтын заргаЗагвар

Case For The Resurrection Of Christ

4-с 1 дахь өдөр

Христийн дaхин амилалт - Дүрмийн дагуу 



'Христ ямар онцгой Нэгэн' болох талаар илтгэл тавьсаных нь дараа алдарт евангелист Пракаш Есүдианаас нэгэн найз нь ингэж асуусан талаарх түүхийг би санаж байна, "'Би бол зам, үнэн, амь' гэж чамд хэлэх юм бол чи надад итгэж эхлэх үү?"Түүний асуултад Есүдиан ингэж хариулжээ, "Тиймээ, хэрэв чи загалмай дээр нас бараад, гурав хоногийн дараа дахин амилсан бол би чамд итгэнэ!" Үнэн гэж зүтгэхдээ энийг заавал үнэн гэж батлах шаардлагагүй гэж Есүдиан хэлж байна гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл, үнэн хэмээн тунхаглах ямар ч үнэн нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон байх хэрэгтэй. Үүний адилаар, Бурханд хүрэх цорын ганц зам хэмээн Есүс тунхагласан ба үхлээс дахин амилсан нь тэр тунхаглалын нотолгоо нь аж. (Үйлс 17:31)



Өнөөдөр, Есүс Христийн тунхаглалыг шүүмжлэгчид 'шинжлэх ухааны дагуу' (лабораторын шинжилгээгээр) дахин амилалтыг нотолж чадахгүйгээс хойш энэ нь худал гэсэн эсэргүүцэл гаргадаг. Гэсэн хэдий ч, үүний зэрэгцээ 'шүүх эмнэлгийн шинжлэх ухаан' гэх мэт шинжлэх ухааны өөр салбарууд гэж бий бөгөөд энэ нь өнгөрсөн үед болсон эсвэл түүхийн чухал үйл явдлуудын үнэнийг шинжлэхэд (жишээ нь: аллага эсвэл дээрэм гэх мэт) ашигладаг болохыг тэд мартсан бололтой. Эдгээр нөхцөлд, цуглуулсан нотлох баримтууд ('нотолгоо' гэгддэг) өнгөрсөн үед үнэхээр юу болсон талаарх үнэнд мөрдөн байцаагчдыг аваачихад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуулийн зүгээс нотлох баримт их байх тусам хэргийн учрыг олох хувь нь өндөр байдаг.



Сонирхолтой нь, Бурханыг хүн төрөлхтөнд таниулах үйлчлэлийн талаар Есүс ярьж байхдаа Өөрийнх нь "үгэнд" тэд эргэлзэх юм бол ядаж Түүний "хийсэн үйлсийн" талаар бодож үзнэ үү гэсэн урилгыг хүн бүрд өгсөн. Өөрөөр хэлбэл, "Ядаж л 'нотлох баримтыг' нягтлан шалгах замаар Надад итгэгтүн" гэж Тэр хэлж байна. (Иохан 14:11) Хэрэв бид шүүх эмнэлгийн шинжлэх ухааны томруулах шилээр харах юм бол Христийн дахин амилалт нь хөдөлшгүй үнэн болохыг бид мэдэж болохуйц нотлох баримтаар Библи дүүрэн. Тиймээс, Есүс Өөрийгөө Мессиа гэдгээ батлахын зэрэгцээ амилалтын үнэнийг бидний шийдвэрийг шаарддаг нотолгоо болгохыг зааж өгсөн; Христийн амилалтгүйгээр Христитгэл ч хоосон юм (1 Коринт 15:14).


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Case For The Resurrection Of Christ

Христийн дaхин амилалтад дэмжлэг үзүүлэхүйц хөдөлшгүй нотолгоо ба баримтыг олгох зорилготой. Эдгээр баримтууд нь үл итгэгчид, шүүмжлэгчид болон хайгчдын тавих асуултуудад хариулахын тулд бэлтгэгдсэн болно. Гэсэн хэдий ч ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан RZIM India ба Илтгэгч & Сургагч Балажиед Нонгрумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://rzimindia.in/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна