Төлөвлөгөөний мэдээлэл

Христийн дaхин амилалтын заргаЗагвар

Case For The Resurrection Of Christ

4-с 3 дахь өдөр

Дaхин амилалтыг шүүмжлэгчдэд өгөх хариулт 



Христийн дaхин амилалтын эсрэг шүүмжлэгчдийн гаргадаг шалтгуудын нэг бол 'Христ үнэндээ загалмай дээр үхээгүй!' гэдэг. Энэ нь 'Муужралтын онол' гэдгээрээ олонд танигдсан. Энэ онол нь Есүс эцэж туйлдалт, өвдөлт, асар их цус алдалтаасаа болоод муужирсан эсвэл ухаан балартаж унасан гэж үздэг. Цаашилбал, булшинд Түүний биеийг тавих үед булшны сэрүүн эсвэл чийгтэй орчноос болоод Тэр эргэн ухаан орсон гэж үздэг. Дараа нь, ухаан орсноосоо болоод Тэр гадагш гарч ирээд дагалдагч нартаа үзэгдсэнийг нь багш нь үхлээс дахин амилсан гэж төөрөлдөж ойлгосон гэж энэ онол үздэг!



Энэ онолтой зөрчилдөхүйцээр, Ромын заншил ёсоор хоригдол гараас нь мултран зугтаах юм бол Ромын цаазлагч хүн амиараа төлөөс төлөх ёстой байсан болохыг бид мартаж болохгүй. Цаашилбал, Есүс загалмай дээр үхсэн бөгөөд Ромын цэрэг Түүнийг үхсэн эсэхийг нягтлахаар хажуу руу нь жадаар хатгахад цус, ус асгаран байсныг Сайн мэдээн дээр нотолсон баримт бий. Энэ нотолгооны дараа түүний үхлийг нь хурдасгахын тулд хөлийг нь хугалах шаардлагагүй гэж цэрэг үзжээ. 



Түүнчлэн, муужрах онол дараах хэдэн чухал асуултуудыг асуух хүртэл үнэмшилтэй сонсогддог: А. Хоол хүнс, ус, эмнэлгийн тусламжгүйгээр чийгтэй булшинд гурван өдөр байсны дараа амьд гарах нь боломжтой гэж үү? Б. Амтлагч нэвт шингэсэн оршуулгын давуугаар ороогдсон байдалтайгаар Тэр амьд гарах боломжтой гэж үү? В. Оршуулгын давуунаас Өөрийгөө мултлах хүч Түүнд байсан уу? Г. Булшны аманд байсан том бул чулууг Тэр өнхрүүлж байхдаа Ромын харгалзагчдыг дийлэх боломтой гэж үү? Д. Хурц иртэй сэлмээр хатгагдсан хөлөөрөө Тэр хэдэн арван бээрийг алхсан гэж үү? Эдгээр асуултууд болоод олон арван нийтлэлүүд энэ онолыг батлахад асуудал болдог. 



Үнэндээ, энэ онолын дагуу дахин амилалтын талаарх хариултуудаас илүү асуултууд байгаа нь гарцаагүй. Дaхин амилалтад огт итгэдэггүй Германы шүүмжлэгч Давид Страусс, 'Хүмүүсийн бичсэн Есүсийн амьдрал' хэмээх номондоо ингэж бичжээ, "Булшнаас хагас амьд гарч ирсэн, сул дорой бас өвчтэй алхан байсан, эмнэлгийн тусламж, боолт, хүч чадал, асаргаа хэрэгтэй байсан, эцэстээ зовлонг тэсвэрлээгүй Нэгэн үхэл ба булшийг Ялагч; амийн Хан Хүү байсан гэдэгт дагалдагч нараа итгүүлэх ямар ч боломжгүй. Энэ нь тэдний ирээдүйн үйлчлэлийн цаад нууц. Ухаан оруулах оролдлого нь амьд бас үхсэн байхдаа Түүний тэдэнд төрүүлсэн сэтгэгдлийг сулруулах байсан бөгөөд- уй гашууг нь урам зориг болгон өөрчлөх эсвэл хүндлэлийг нь магтаал болгон хувиргах ямар ч боломжгүй байсан."


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Case For The Resurrection Of Christ

Христийн дaхин амилалтад дэмжлэг үзүүлэхүйц хөдөлшгүй нотолгоо ба баримтыг олгох зорилготой. Эдгээр баримтууд нь үл итгэгчид, шүүмжлэгчид болон хайгчдын тавих асуултуудад хариулахын тулд бэлтгэгдсэн болно. Гэсэн хэдий ч ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан RZIM India ба Илтгэгч & Сургагч Балажиед Нонгрумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://rzimindia.in/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна