Төлөвлөгөөний мэдээлэл

" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

"The Other Six" Devotional Series

40-с 9 дахь өдөр

Библи унших / / 2-р хэсэг : Бурханы Үгийн хүч

Библи бол үнэн учраас, энэ нь үнэнийг худлаас – хялбархан ялган салгадаг. Энэ нь өөрсдийнхөө гэмт зан араншин болон сатааруулах үйлдлүүдээ зөвтгөхийг маань болиулдаг. Энэ бол үнэхээр хүчирхэг, учир нь бид өөрсдийнхөө гэм нүглийг зөвтгөхдөө маш гарамгай хүмүүс. Хүн болохынхоо хувь дахь хүслийг маань авч хаядаг учраас Бурханы Үгийн энэхүү үйл явц нь үнэхээр амаргүй, гэвч хэмжээлшгүй их үр ашигтай зүйл мөн. Амаргүй зүйл бүхэн агуу үр ашгийг авч ирдэг гэж хүмүүс ярьдаг. Тэмцэлгүй үйл явц гэж огт байдаггүй. Амьдрал дахь бүхий л зүйлд энэ нь үнэн байдаг, тэр тусмаа Бурханаар өөрчлөгдөхөд энэ нь үнэхээр үнэн байдаг. Мэдээж өвдөлтийг авч ирэх болно.

Гэвч өвдөлтийг туулах нь бидэнд хэрэгтэйг бид мэддэг. Энэ нь үх эсвэл дасгал хийж эхлэ гэдэгтэй адилхан - хэн ч үүнд дуртай байдаггүй. Гэвч энэ нь бидэнд хэрэгтэй болохыг бид мэддэг учраас үүнийг хийдэг. Өөрчлөлтийг хаанаас хийж эхлэх хэрэгтэйг Бурханаас асууж эхлэцгээе, мөн үүний хажуугааар өөрчлөгдөх хүнд ажлыг хийж эхлэх үед маань бидэнд хүчтэй байхад туслахыг Түүнээс гуйцгаая.

Хэрэгжүүлэх алхмууд: Өөрсдийнхөө төлөө энэхүү залбирлыг эсвэл үүнтэй адил залбирлыг залбир: "Бурхан, минийг гэмийг надад харуулахад Таныг Үг болон үнэн хаана буйг олж харахад надад туслаач, тэгээд улам илүүгээр Таньтай адил болоход намайг удирдаач." .
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

"The Other Six" Devotional Series

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойг...

More

We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна