Төлөвлөгөөний мэдээлэл

" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

"The Other Six" Devotional Series

40-с 1 дахь өдөр

Библиэс унш // 1-р Хэсэг: Энэ нь хэрхэн бидэнд хүрсэн бэ?

Энд Паулын хэлж буй зүйл нь үнэхээр хүчирхэг зүйл мөн. Библийн ямар хэсэг нь үнэн эсвэл ямар хэсэг нь худлаа болохыг бид зүгээр л 'сонгон авч' болохгүйг тэрээр тодорхойгоор хэлсэн байдаг – Бичвэр бүр заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ санааны хамт явдаг зарчим бол Библи нь биднийг бэлтгэхийн тулд бичигдсэн бөгөөд харин зүгээр уншаад мартагдахын тулд бичигдээгүй – энэ нь бидний амьдралыг өөрчлөхүйц хүчтэй бөгөөд дэлхийг өөрчлөх хүчийг бидэнд өгдөг! Гэсэн хэдий ч, хэрэв бид Үгийг зүгээр л уншаад, үүний дагуу амьдралаа өөрчлөхгүй эсвэл эдгээрийг дагахгүй байх юм бол, энэ нь утасны жагсаалтын номыг уншихтай адил үр нөлөөг үзүүлэх болно. Бурханы Үг нь бидний амьдралд амьд бас идэвхитэй байхаар өгөгдсөн: зарим үед энэ нь үнэхээр хэцүү боловч үнэхээр үнэ цэнэтэй шүү.

Хэрэв та энэ Библи уншлагийн төлөвлөгөөг Бурханы Үгээр өөрчлөгдөх юмсан гэсэн чин санаатайгаар хийхгүй байгаа бол энэ төлөвлөгөөг уншихаа яг одоо зогсоосон нь дээр шүү. Харин та үсрэн орох, өөрчлөгдөх, дэлхийг өөрчлөхөд Бурханаар ашиглагдаж эхлэхийг хүсч байгаа бол өглөө бүр сэрдэг цагаасаа 20 минутын өмнө сэрж улмаар энэ чимээгүй цагийг өдрөө эхлүүлэхэд ашиглаж эхлэ!

Хэрэгжүүлэх алхмууд: Энэ эшлэлийг бич, энэ чимээгүй цагийг хийх явцдаа, Бурханы Үг бол хүчтэй гэдгийг сүнсэндээ сануулахын тулд өдөр бүрийн чимээгүй цагийг эхлэхээсээ өмнө үүнийгээ чангаар унш. Энэ чимээгүй цагийн туршид судлах эшлэлүүдийн цаад хэрэгжүүлэх зүйл нь юу болох талаар ойлгоход бидэнд туслаач хэмээн Бурханаас онцгойлон гуй.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

"The Other Six" Devotional Series

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойг...

More

We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна