Төлөвлөгөөний мэдээлэл

Бусадтай эвлэрэхЗагвар

Getting It Right With Others

5-с 5 дахь өдөр

Зөрчилдөөнийг шийдвэрлэх



Зөрчилдөөнийг шийдвэрлэх хамгийн шилдэг үлгэр жишээ бол Бурхан Өөрөө аж. Бид байнга л Түүнээс холдон явсаар ирсэн. Бид Түүний эсрэг гэм үйлдсэн. Улмаар бид өөрсөддөө тийм ч сайн биш гэж мэддэг зүйлсээ үйлдсэн.



Тиймээс, Бурхан бидэнтэй-зөрчилдөний шийдвэрлэлтийг хийхээр шийдсэн. Тэрээр хэрхэн үүнийг үйлдсэн бэ? Даруугаар бас шууд үйлдсэн. 



Бурхан Өөрийнхөө Хүү, Есүсийг хамгийн дорд газар болон малын хашаанд төрүүлэхээр энэ дэлхий рүү илгээжээ. Тэрээр бидний л адил- хүн болж төрсөн. Тэрээр ямар ч хүний адил амьдралаар амьдарсан. Гэвч бидний хэнийг ч адилаар бус, Есүс гэмгүй, төгс амьдралаар амьдаржээ. Тэгээд Тэрээр зөрчилдөөний шийдвэрлэлтийг төгсгөн бидний гэмийн төлөөсийг төлөхөөр загалмай дээр нас барсан. 



Тэрээр үүнийг хийх ёсгүй байсан хэдий ч Тэрээр үүнийг хийх сонголтыг Өөрөө хийжээ. Тэрээр бидний хүртвэл зохих зүйлийг авч, Өөр дээрээ үүрсэн. Тэрээр зөрчилдөөнтэй нүүр тулахын тулд, биднийг гэмээс маань уучлахын тулд нас барсан бөгөөд тэгснээрээ бид Түүнтэй хамт байх боломжтой болсон юм.



Хэрэв бид өөрсдийгөө Түүний дагалдагчид гэж үздэг бол бид Түүний үлгэр жишээг ч мөн адил дагах ёстой. Энэ нь бүх зүйл тийм ч таатай сайхан байхгүй байх болно гэсэн үг. Үүнээс зугтаахын оронд тэр даруй тэр хүндээрээ очиж, шууд тэр хүнтэйгээ бас даруугаар- яг л Түүний үйлдсэнчлэн зөрчилдөөнтэй нүүр тул хэмээн Тэрээр биднээс хүсч байдаг.



Юу гэвэл зөрчилдөөнийг эрүүл арга замаар шийдвэрлэх нь харилцаануудыг маань үргэлж засдаггүй гэдгийг санавал зохино. Заримдаа, хүмүүс биднийг уучлалыг хүлээн авахгүй байж болно. Заримдаа зөрчилдөөн нэг шөнийн дотор алга болчихдоггүй. Гэвч, зөрчилдөөнийг эрүүл арга замаар шийдвэрлэж сурах нь харилцааг тань энэ нь эдгээхгүй хэдий ч зүрх сэтгэлийг тань эдгээдэг. Яагаад? Яагаад гэвэл, зөрчилдөөнийг бид зөв арга замаар шийдвэрлэх үед бид улам илүү Есүстэй адилхан болдог. 



Тэгэхээр, зөрчилдөөнийг хүлээн авцгаая. Есүстэй адилхан-даруу бас уучлагч нэгэн байцгаая. Санах зүйл: Бид үүнийг хүлээн авах зохисгүй нэгэн байсан хэдий ч Тэрээр биднийг аварсан. Тэгэхээр, тэр л өршөөлийг хичнээн тэр хүн маань үүнийг хүлээн авах зохисгүй нэгэн гэж бид бодох үедээ ч хүртэл бие биедээ үзүүлцгээе. 



Ийнхүү залбир: Таныг хүндлэхүйц арга замаар зөрчилдөөнийг шийдвэрлэхэд надад туслаач Бурхан минь. Харилцаануудаа зөвт байлгахад туслахуйц мэргэн ухааныг надад өгөөч. Намайг Та хэрхэн уучилсантай адил бусдыг уучлахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, амен.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Getting It Right With Others

Бид бүгд л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулдаг. Яагаад? Учир нь бид бүгдээрээ алдаа гаргадаг нь үнэн учраас! Гэвч зөрчилдөөнөөс бид айх шаардлагагүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь улам илүү эрүүл харилцаанд хөтлөх боломж...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын үйлчлэл болон Свитчд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.life.church хаягаар зочлоорой

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна