Төлөвлөгөөний мэдээлэл

Бусадтай эвлэрэхЗагвар

Getting It Right With Others

5-с 3 дахь өдөр

Бурхантай харилцах харилцаанд маань зөрчилдөөн ямар нөлөө үзүүлдэг вэ?



Хамгийн сайн найзтай тань хэн нэгэн буруугаар хандах үед тэр хүнд дуртай байхын аргагүй, тийм биш гэж үү? Бурхан ч бас бидэнтэй ийм байдалтай байдаг-Өөрийнх нь хүүхдүүд. Түүний хүүхдүүдийн хэн нэгнийг гомдоож байх үедээ та Бурхантай эвлэрсэн байх боломжгүй.



Бусад хүмүүстэй харилцах харилцаа тань Бурхантай харилцах харилцаатай шууд холбоотой. Үндсэндээ, Бурхантай эвлэрэхээсээ өмнө бусад хүмүүстэй бид эвлэрэх хэрэгтэй.



Хуучин гэрээнд хүмүүс тахилын ширээн дээр өргөлийг өргөх замаар Бурхантай холбогддог байжээ. Хэдэн өдрөөрөргөлөө өргөхөөр хүмүүс холын аянг туулдаг байв. Тэнд хүрч очих үедээ тэд үнэхээр эцэж туйлдсан байсан нь гарцаагүй.



Энэхүү нөхцөл байдлыг санахын хамтаар Есүс Матай 5-р бүлэгт өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө гэж хэлжээ. 



Үүнийг та анзааран харж чадсан уу? Хэдийгээр тэд хэдэн өдрийн аяныг туулсан боловч тэд буцаж явж тэдгээр хүмүүстэйгээ эвлэрэх хэрэгтэй хэвээр байсан нь тэдний аяныг цаг гарзадсан хэрэг болгон хувиргах байсан. 



Энэ нь бага зэрэг туйлширсан хэрэг мэт санагдаж болох хэдий ч Есүс зүгээр л наргиж байсан юм биш. Бидний ихэнхдээ мартдаг зүйлийг Тэрээр сайн мэдэж байлаа:Хэрэв та бусадтай зөрчилдөөнтэй байгаа бол Бурхантай эвлэрэх ямар ч боломжгүй. 



Бурханы хувьд зөрчилдөөн ямар том зүйл болохыг нь бид одоо мэдэж авлаа. Маргааш, эрүүл, Бурханыг хүндэтгэсэн зөрчилдөөн гэж ямархуу байдалтай байдаг талаар бид ярилцах болно. 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Getting It Right With Others

Бид бүгд л амьдралдаа зөрчилдөөнтэй нүүр тулдаг. Яагаад? Учир нь бид бүгдээрээ алдаа гаргадаг нь үнэн учраас! Гэвч зөрчилдөөнөөс бид айх шаардлагагүй. Үнэндээ, эрүүл зөрчилдөөн нь улам илүү эрүүл харилцаанд хөтлөх боломж...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын үйлчлэл болон Свитчд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.life.church хаягаар зочлоорой

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна