Төлөвлөгөөний мэдээлэл

Баптисм гэж юу вэ? Бэлтгэх эсвэл шийдэхэд зориулсан 3 өдрийн төлөвлөгөөЗагвар

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

3-с 2 дахь өдөр

Би баптисм хийлгэх шаардлагатай юу? 



Энэ асуулт яг одоо таны толгойд орж ирж байж болох юм, зүгээр дээ! Баптисм бол итгэлийн аяны маань хувьд хийвэл зохих дараагийн маш чухал алхам мөн, тийм ч учраас бид үүнд өнгөцхөн хандаж болохгүй. 



Баптисм бол итгэлээ нийтэд зарлахыг хэлдэг. Хэрэв та Есүсийг дагахаар бүхий л амьдралаа зориулах гэж байгаа бол үүнийгээ нийтэд зарлах цаг иржээ. 



Хэрэв та Есүсийн дагалдагч бол баптисм хийлгэвэл зохих хоёр шалтгаан байдаг: 




  1. Есүс баптисм хийлгэсэн бөгөөд Тэр биднийг ч мөн хийлгээсэй гэж хүсдэг. Матай 3:13-17-д, энэ дэлхий дээрх үйлчлэлээ эхлэхээсээ өмнө Есүс Өөрөө баптисм хийлгэсэн талаар бид сурсан. Хэрэв Бурханы Хүү баптисм хийлгэсэн юм бол бид ч мөн хийлгэвэл зохино. Хожим нь Матай 28:18-20-д Есүс бидэнд Өөрийнхөө хайрын мэдээг биднээр дамжуулан түгээхийг хүсдэг болохоо хэлжээ. Тэр бидэнд бусдад баптисм хүртээж, мөн баптисм хүртэхээ үргэлжлүүлсээр бай гэж хэлсэн! 

  2. Есүсийг дагах шийдвэрийг та гаргасан бөгөөд энэ талаараа бусдад зарлахыг хүсэж байгаа. Христийн дагалдагч болох шийдвэрийг гаргах нь таны амьдралдаа гаргаж болох хамгийн шилдэг шийдвэр билээ. Үүн шиг амьдралыг өөрчлөх шийдвэр гаргах үедээ та Есүсээс олсон шинэ найдварынхаа талаар хүн бүхэнд хэлэхийг хүсэх нь дамжиггүй! Бидний итгэл нууцлагдмал биш харин хувь хүнийг маань илэрхийлж байх ёстой. Баптисм бол итгэлээ олон нийтэд зарлах тухай юм.


Өнөөдөр бид баптисм хүртвэл зохих хоёр чухал шалтгааны талаар ярилцсан. Маргааш бид баптисмаар дамжуулан итгэлээ олон нийтэд зарлах шийдвэрийг гаргах үед юу болдог талаар ярилцах болно. 



Уриалга: Хэрэв та баптисм хүртэх шийдвэр гаргасан бол итгэл хүлээсэн найз эсвэл пастортаа энэ шийдвэрийнхээ талаар хэлээрэй. Тэд үүнийг тантай хамт тэмдэглэхдээ үнэхээр их баярлах болно! 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

Баптисм гэж юу вэ? Би баптисм хийлгэх ёстой юу? Энэ яагаад тийм чухал гэж? Христитгэлтэн байхын тулд би баптисм хийлгэх хэрэгтэй юу? Танд баптисмын талаар асуулт байгаа бол, та баптисм хийлгэхээс өмнө эсвэл дараа нь унши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна