Төлөвлөгөөний мэдээлэл

Баптисм гэж юу вэ? Бэлтгэх эсвэл шийдэхэд зориулсан 3 өдрийн төлөвлөгөөЗагвар

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

3-с 1 дахь өдөр

Хэрэв та энэ Библийн тѳлѳвлѳгѳѳг уншиж байгаа бол баптисмын талаар сонирхож байгаа, баптисм хийлгэхээр аль хэдийнээ төлөвлөсөн эсвэл магадгүй дөнгөж баптисм хийлгэсэн ба асуух зүйл байсаар байгаагийн аль нэг нь гарцаагүй таныг илэрхийлэх болов уу. Тийм ч учраас дараагийн хэдэн өдрийг Библи дээр баптисмын талаар юу гэж хэлдэг бас энэ нь яагаад чухал болох талаар сонсоход зарцуулах болно. 


Эхний ээлжинд мэдвэл зохих хэд хэдэн чухал зүйл бий: 


  1.  Баптисм бол таныг авардаг зүйл биш. Баптисм бол зүрхэнд тань аль хэдийнээ орсон өөрчлөлтийг илэрхийлэх гадаад тэмдэг юм. Баптисм хийлгэхгүйгээр та Есүсийг дагасан хэвээр байж болохоос гадна хэрэв та Есүсийг өөрийнхөө Эзэн, Аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн бол баптисм хийлгээгүй ч Түүнтэй хамт мөнхийн улсад амьдрах болно. Ефес 2:8-9-д, Паул биднийг ямар ч сайн үйлс, тэр дундаа баптисм хүртэх замаар аврагддаггүй, харин бид зөвхөн Есүст итгэх итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагддаг гэдгийг сануулдаг.       
  2.  Баптисм бол бэлэг тэмдэг. Гэрлэсэн хосуудын хувьд хуримын бөгж бол чухал бэлэг тэмдэг билээ. Хуримын бөгж тэдний гэрлэсэн болохыг хүн бүрт хэлдэг хэдий ч хуримын бөгж хосуудыг гэрлүүлсэн зүйл биш. Үнэндээ, аль нэг нь хуримын бөгжөө гээсэн үед ч тэд гэрлэсэн хосууд хэвээрээ л байдаг! Баптисм ч бас үүнтэй адилхан. Бид Есүсийнх бөгөөд бид амьдралаа Түүнд бүрэн зориулсны бэлэг тэмдэг юм. 

Одоо та баптисм гэж юу болохыг мэддэг боллоо. Маргааш бид яагаад баптисм хийлгэх хэрэгтэйг олж мэдэх болно. 


Уриалга: Өнөөдөр хэдэн хормыг залбиралд зориул тэгээд таныг гэсэн Өөрийнхөө хайрыг үргэлжлүүлэн илчилсээр байхыг Бурханаас гуйн залбираарай.  


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

Баптисм гэж юу вэ? Би баптисм хийлгэх ёстой юу? Энэ яагаад тийм чухал гэж? Христитгэлтэн байхын тулд би баптисм хийлгэх хэрэгтэй юу? Танд баптисмын талаар асуулт байгаа бол, та баптисм хийлгэхээс өмнө эсвэл дараа нь унши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна