Төлөвлөгөөний мэдээлэл

Орчин үед хэрхэн болзох ньЗагвар

Dating In The Modern Age

7-с 2 дахь өдөр

 


Аяны нисгэгч


Орчин үед ихэнх хүмүүсийн амьдрал, хайрыг харах үед, надад айдас харагддаг.Алдаа гаргах айдас. Оролцолгүй өнгөрчих вий гэсэн айдас. Боломжийг алдах вий гэсэн айдас. Зарим хүмүүсээс би бардам занг сонсдог-өөрсдийнхөө тодорхойлсноор амьдрах гэж зөрүүдэлдэг, тэгснээрээ өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөнд нь хэн ч заналхийлэхгүй байх болно. Ихэнх хүмүүсийн хувьд би мөн шунал тачаалыг олж хардаг. Хэрэв та тэднийг бие махбодынх нь хувьд ашиглаж болох юм чинь яагаад хэн нэгнийг сэтгэл санааных нь хувьд хайрлахаар өөрийгөө зориулах хэрэгтэй гэж? Айдас, бардам зан, шунал тачаал бол харилцаанд үүсэх олон асуудлуудын үндэс нь мөн.


Эдгээр жолооч нарын аль нь ч хайрыг байгаа болгодоггүй. Айдас хаалтыг үүсгэн, хөндийрүүдэг боловч хайр нээлттэй болгон, чөлөөтэйгөөр өгдөг. Бардам зан өөрийгөө бусдад ил гаргах эрсдэлд зай гаргадаггүй боловч хайр бол нөгөө хүнийхээ төлөө эмзэг байдлыг эрсдэлд оруулдаг. Шунал тачаал нь хүнд ашиглаж чадах хэсгүүдийг л чи хүсдэг гэж хэлдэг боловч хайр тэр хүнийг тэр чигээр нь-хамгийн сайхан, хамгийн таагүй өдрүүдэд нь ч хүртэл хайрладаг.


Харилцааны чинь жолоочийн суудалд айдас, шунал тачаал, бардам зан сууж байгаа л бол эрүүл хайраас та хамгийн хурдаараа холдон явж байдаг. Эдгээр нь таныг өөрийгөө тусгаарлах эсвэл Бурханыг үл хүндлэх өнгөцхөн харилцаанд л хүргэдэг. Өнөөгийн соёлд эдгээр нөхцөл байдлуудыг би анзааран харж байна. Тэнгист төөрсөн үеийнхэнийг, хайрын ширүүн догшин тэнгист яаж зүг чигээ олохоо мөн айдас, шунал тачаал, бардам зангийн урхинаас хэрхэн хол байхаа мэдэхгүй үеийнхэнийг би харж байна. Тэд бол урсгал даган, салхи болон давалгаагаар цохигдох хүмүүс аж.


Дээр үед, тогтворгүй ус руу хөлөг онгоц хөвж орох үед хөлөг онгоцоо аюулгүйгээр боомтод хүргэхэд шаардлагатай тухайн газар нутгын талаар мэдлэг дутмаг байсан болохоо хөлөг онгоцны ахмад хүлээн зөвшөөрөх шаардлагатай болдог байжээ. Үүнийг ухаарах тэр хоромдоо (энэ нь орчин үеийн харилцаа холбооноос өмнөх үе байсан) "Надад жолоодогч хэрэгтэй байна" гэсэн тугыг тэрээр мандуулдаг байжээ. Тэр газар нутгыг сайн мэдэх жолооч хөлөг онгоцны шурган дээрх тэрхүү тугыг олж харах даруйдаа тэрээр завиндаа суун, хөлөг онгоц руу сэлүүрдэн, хөлөг онгоцон дээр ирдэг байв.


Жолооч хөлөг онгоцыг удирдан, хад чулуунууд, элсэн харгиагаар аюулгүй чиглүүлэн боомт дээр авч ирдэг байв. Өөрсдөд нь өөр ямар нэгэн жолооч шаардлагагүй болохыг илэрхийлэн өөр нэг тугыг-хагас нь улаан, хагас нь цагаан тугыг мандуулдаг байжээ. Энэ туг нь харах хүн бүрт, "Бидэнд жолооч байгаа" гэдгийг тунхагладаг байлаа. Өөр ямар нэгэн жолооч хэрэггүй, хөлөг онгоц аюулгүй юм байна гэдгийг нутгын хүмүүс ийнхүү мэдэх боломжтой байв.


Болзох харилцааныхаа тодорхойгүй тэнгист байхдаа тухайн нөхцөл байдлыг тодорхойлох боломж бас танд бий. Та бууж өгөх тугаа мандуулан, усны мандал дор байх аюулаас таныг хөтлөн гаргах "жолоодогч хэрэгтэй" болохоо хүлээн зөвшөөрч болно. Мөн "жолоодогч байгаа" гэдгийг олонд хэлэх үүргийн тугыг ч та мандуулах бөгөөд улмаар зөвхөн түүнийг дагахыг сонгох боломжтой.


Бурхан таныг бүтээсэн Нэгэн бөгөөд гэрт тань аюулгүйгээр авч ирэх цор ганц Нэгэн мөн. Тэр бол хайр гэж Библи бидэнд хэлдэг (1 Иохан 4:8-ийг үз). Тэгэхээр болзох харилцаандаа та өнөөдөр хайрын үл мэдэгдэх усанд чиглүүлэлт хэрэгтэй болохоо хүлээн зөвшөөр. Түүнд жолоогоо атгуулан, чиглүүлэхэд Түүний тусламж хэрэгтэй байгаагаа Бурханд хандан тунхагла. Болзох талаар авч үзэх үед үүнээс л таны аян эхлэх ёстой.


Хариу үйлдэл үзүүлэх нь


Романтик хайрын тухайд айдас, бардам зан, шунал тачаал тань ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Эрүүл хайрыг та хэрхэн мэдэрч байсан бэ?


Болзох талаар авч үзэх үед та ямар "тогтворгүй уснууд"-тай тулж байсан бэ?


Болзооны амьдралд тань бууж өгөх туг мандуулан, чиглүүлэлт хэрэгтэй байгаагаа хүлээн зөавшөөрөх нь таны хувьд ямар утга учиртай вэ?


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In The Modern Age

Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илү...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Бэн Стуартэд талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thatrelationshipbook.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна