Төлөвлөгөөний мэдээлэл

Орчин үед хэрхэн болзох ньЗагвар

Dating In The Modern Age

7-с 1 дахь өдөр

 


Эхний зүйл бол эхнийх л байх ёстой


Бусдад эелдэг ханддаг, хайрлагч нэгэн байхыг та хүсч байна уу? Бурханы танд үзүүлэх хайрыг бусдад үзүүлдэг тийм хүн байхыг та хүсч байна уу? Гэр бүлийнхэндээ, найзууддаа, болзож буй хүнийхээ-мөн ирээдүйд гэрлэх хүнийхээ амьдралын эх үүсвэр нь байхыг та хүсч байна уу? Тэгвэл танд амьдралын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Ийм л байхаар бид бүтээгдсэн. Хайрыг агуулсан хүн хайрыг түгээгч нэгэн болж хувирдаг. Энэ нь эхлээд Тэр биднийг хайрласан болохын төрөлхийн гүйцэтгэл аж (1 Иохан 4:19). Танд амьдралын эх үүсвэр байхүед, та өөрөө амьдралын эх үүсвэр байхболомжтой болдог.


Иохан 4-р бүлэгт, хайрлагдахыг хүсэх гүн хүсэл хүн бүрийн дотор хэрхэн оршдог талаар Есүс тайлбарлажээ. Есүс худаг дээрх нэгэн эмэгтэйтэй ярьж байсан бөгөөд Тэр түүнд ийнхүү хэлдэг, "Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв" (18-р эшлэл). Мөн, "Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан" (10-р эшлэл) гэж айлджээ. "Чи зүрхнийхээ гүн цангааг тайлуулахаар эрэгтэйчүүдийн гараас хайж байсан-бөгөөд чи тэндээс үүнийг олж авч чадахгүй. Хэрэгцээгээ чи буруу оношилжээ." гэж Есүс хэлж байгаа аж. Түүний сүнсний гүн хүслийг амьдралын эх үүсвэр болох Бурхан л хангах боломжтой бөгөөд үүнийг хүний хоорондын харилцаанаас олж авах боломжгүй гэж Есүс хэлж байлаа.


Өөрийгөө үнэлж цэгнэхийн тулд болзоог ашиглах үед нөгөө хүнийхээ амьдарлыг эцээж цуцаахад л энэ нь хүргэдэг. Ийм байдлаар хор хөнөөлтэй болзох харилцаа бий болдог. Ийм учраас олон зүйл буруугаар эргэдэг. Зөвхөн Бурханы хангаж чадахуйц хэрэгцээг та хүн дээр авч ирэх үед тэд энэхүү хэрэгцээг хангах ямар ч боломж байдаггүй. Тэднийг хүнд бэрхшээлтэй тулгарах үед нь та ч мөн тэдэнд нөхцөл үл шаардах хайрыг үзүүлж чаддаггүй, учир нь тэд таныэх үүсвэрийг илчлэн харуулж байдаг. Гэвч Бурхан таны эх үүсвэр байх үед болзож буй хүндээ Түүний хайрыг таниар дамжуулан цутгах нь илүү амархан болж ирдэг. Та өөрийгөө үнэхээр хайрлагдсан нэгэн болохоо мэддэг байх үед бусдыг хайрлах нь амархан байдаг. Хэзээ ч дуусашгүй хайр танд байх үед та бусдын хайрын эс үүсвэр нь болох боломжтой болдог.


Хэрэв та Христ дотор байдаг бол хамгийн үзэсгэлэнт бөгөөд хүч чадал бүхий Нэгэнээр хайрлагдсан болохоо мэддэг. Тэр таны нэрийг мэддэг. Тэр таныг харж байдаг. Тэр таныг Өөрийнхөө хүүхэд болгохын тулд байгаа бүхнээ өгсөн. Тэр хэзээ ч таны төлөө бууж өгөхгүй. Тиймээс, та болзохоосоо өмнө-мөн түүнтэй гэрлэх сонголтыг хийхээсээ өмнө-Бүтээгчтэйгээ танилцах, Түүнтэй харилцах харилцааг бий болгох шаардлагатай. Болзож буй хүнээ ивээх эх сурвалжуудтай байх нь Христтэй алхах алхааны бат бөх байдалд оршдог.


Хариу үйлдэл үзүүлэх нь


Бусдын амьдралын эх үүсвэр нь байх боломжтой байхын тулд Бурхан амьдралын тань эх үүсвэр байх нь яагаад тийм чухал вэ? Энэ дарааллыг буруу тогтоох үед юу болдог вэ?


Бурхантай харилцах харилцаа тань болзож буй хүнтэйгээ харилцах харилцаанд ямар нөлөө үзүүлдэг вэ? Бурхантай харилцах харилцаа тань өөрийгөө хэрхэн харахад ямар нөлөө үзүүлдэг вэ?


Бурхантай харилцах харилцаандаа өсөхийн тулд та өнөөдөр юу хийх хэрэгтэй байна вэ? Үүнд хүрэхийн тулд амьдралд ойр ямар алхамуудыг та хийх вэ?


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In The Modern Age

Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илү...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Бэн Стуартэд талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thatrelationshipbook.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна